- Novel's Newsletter
- Posts
- Хөрөнгийн зах зээлийн тойм
Хөрөнгийн зах зээлийн тойм
2023 оны 10 дугаар сарын 19
Хөрөнгийн зах зээлийн тойм
Монголын хөрөнгийн биржийн арилжааны тойм
2023.10.18-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 718,967 ширхэг хувьцаа 176,684,753 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 799 ширхэг нэгж эрх 389,790 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 81 ширхэг үнэт цаас 8,089,800 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 2,403,847 ширхэг үнэт цаас 500,000,176 төгрөгөөр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,214,312,960 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 27,000 тонн төмрийн баяжмал 9,132,748,380 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,800 тонн төмрийн баяжмал 1,725,074,694 нийт 19,072,135,764 төгрөгөөр, нийт 19,757,300,283 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Жидакс ХК (MSE: SOH)-ийн хувьцаа 232.3 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
Их Британийн улс төрч асан, хуульч, хөрөнгө оруулагч Жералд Малон Монголын хөрөнгийн биржид зочиллоо.
2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг өөрчлөх талаар хэлэлцэхийг дэмжлээ. Хэрэв өөрчилбөл 2024 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ₮25.3 их наяд, төсвийн нийт зарлага ₮27.4 их наяд, тэнцвэржүүлсэн алдагдал ₮2.1 их наяд тус тус хүрэхээр байна.
BREAKING NEWS🔥
Газа-ийн зурвас дахь зөрчилдөөний улмаас Иран улс Израейлд нийлүүлэх нефтдээ хориг тавьснаар олон улсад нефтийн эрэлт нэмэгдэж үнэ 2 орчим хувиар өссөн тул АНУ-ын нефтийн нөөц таамаглаж байснаас 4.5 сая баррелиар буурсан байна. Үүнээс үүдэж түүхий эдийн зах зээл дээр Brent futures-$91.5 буюу $1.60 (1.8%), U.S. West Texas Intermediate (WTI)-$88.3 буюу $1.66 (1.9%) тус тус өссөн байна.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Хиймэл оюун ухааны платформуудын тэргүүлэгч ChatGPT платформын толгой компани болох OpenAI нь ажилчдынхаа хувьцааг $86 тэрбумаар зарахаар төлөвлөж байгааг Bloomberg News мэдээллэлээ.
Элон Маск Европын Холбооноос өнгөрсөн 8 дугаар сард гаргасан Digital Services Act (DSA) буюу Дижитал Үйлчилгээний шинэ зохицуулалтын хариуд Х буюу Твиттерийг ЕХ-ны улсуудад ашиглуулахгүй байх талаар мэдэгдсэн байна.
Танд мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 10 дүгээр сарын 26-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/tEZnGGSeKruFnNri8
Бидэнтэй холбогдох:
☎️70121616