Хөрөнгийн зах зээлийн тойм

2023 оны 10 дугаар сарын 23

МХБ-ийн арилжааны тойм

2023.10.20-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 987,127 ширхэг хувьцаа 874,855,959 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 1,001 ширхэг нэгж эрх 97,754 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 791 ширхэг үнэт цаас 39,550,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5,253 ширхэг үнэт цаас 524,661,400 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,151,494,400 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 6,000 тонн төмрийн баяжмал 2,215,875,840 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,800 тонн төмрийн баяжмал 1,830,686,208 төгрөгөөр, “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,030,731,520 нийт 20,228,787,968 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Өндөрхаан ХК (MSE:ONH)-ийн хувьцаа 18,630 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • “Худалдаа Хөгжлийн Банк“ болон “Хаан Банк“ ХК-ууд олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танилцууллаа.

BREAKING NEWS🔥

Биткойны ханш 2023 оны дээд ханшаа тогтоолоо.

Өнгөрсөн долоо хоногт Биткойны ханш дөрвөн өдөр дарааллан өссөн бөгөөд баасан гарагт 52.7% өссөн нь өнгөрсөн 7 дугаар сараас хойш анх удаа $30,000 давсан үзүүлэлт болов. Ийнхүү ханш өсөх болсон шалтгаан нь хөрөнгө оруулагчид тун удахгүй Биткойны ETF-ийн холбогдох зөвшөөрөл гарна гэсэн хүлээлттэй холбоотой байлаа.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Ойрхи Дорнод дахь улс төрийн хурцадмал байдал болон АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжийн өсөлт зэргээс шалтгаалан дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хүнд долоо хоног өнгөрлөө. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл бодлогын хүүгээ өсгөж магадгүй хэмээн дурдсны улмаас зах зээлд ийн өөрчлөлт орлоо.

Өнгөрөгч долоо хоногийн хөрөнгийн зах зээлийн гол хөдөлгөөнүүд:

MSCI All Country World индекс 2.4%-иар, S&P 500 индекс 2.4%-иар, Nasdaq 100 индекс 2.8%-иар, Европт Германы DAX 40 индекс 2.6%, Их Британийн FTSE 100 мөн адил хувиар, Азид Hang Seng индекс 3.6%-иар, Японы Topix 2.3%-иар тус тус буурсан байна.

Танд мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 10 дүгээр сарын 26-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/tEZnGGSeKruFnNri8

Бидэнтэй холбогдох:

☎️70121616