Хөрөнгийн зах зээлийн тойм

2023 оны 10 дугаар сарын 27

МХБ-ийн арилжааны тойм

МХБ-ийн арилжааны тойм

2023.10.26-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 258,620 ширхэг хувьцаа 121,346,836 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 15,257 ширхэг нэгж эрх 10,073,645 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 128 ширхэг үнэт цаас 12,793,040 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 170,710 ширхэг үнэт цаас 990,118,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 8,450,892,800 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 6,500 тонн төмрийн хүдэр 1,681,855,500 төгрөгөөр нийт 10,132,748,300 төгрөгөөр, нийт 11,267,079,821 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Ар Баянхангай ХК (MSE: ABH)-ийн хувьцаа 584 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • “Борнуур“ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Төв аймаг Борнуур сум соёлын төвд болохоор зарлагдлаа.

BREAKING NEWS🔥

АНУ-ын ДНБ-ийн 3-р улирлын өсөлтийг 4.3 хувь гэж шинжээчид таамаглаж байсан хэдий ч өмнөх улирлаас 4.9 хувиар өссөн бөгөөд энэ нь 2021 оны 4-р улирлаас хойших хамгийн өндөр өсөлт боллоо.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Холбооны Нөөцийн Сангийн ирэх арваннэгдүгээр сарын 1-нд болох ээлжит хурлаар бодлогын хүүг тогтвортой барина гэж зах зээлийн шинжээчид таамаглаж байна.

Таны мэдлэгт…

Хувьцаа гэж юу вэ?

Хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ.

Бонд гэж юу вэ?

Бонд өрийн бичиг нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг мөнгөн эсхүл тодорхой эд хөрөнгөөр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас юм.

Бидэнтэй холбогдох:

☎️70121616