- Novel's Newsletter
- Posts
- “Мон Бийф” ХК компанийн хэлбэрээ өөрчилж ХХК болохоор боллоо
“Мон Бийф” ХК компанийн хэлбэрээ өөрчилж ХХК болохоор боллоо
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн 679-р тогтоолоор “Мон Бийф” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нийт 214,285,700 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ. Хувьцаагаа компанид эргүүлэн авахыг шаардах эрх үүссэн хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байгаа хувьцаанд оногдох ногдол хувийн мөнгийг нэгж хувьцаанд 47 төгрөгөөр тооцжээ.
Харин компанийн хэлбэрийг өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани болох шийдвэр гарсантай холбогдуулан өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигч түүнд ногдох ногдол хувийн мөнгөн хөрөнгийг авалгүйгээр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг хэдийд ч гаргаж болох ажээ.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 12 сая баррелиар өссөн талаар Америкийн Газрын тосны хүрээлэн (American Petroleum Institute)-ээс мэдэгдсэнээр АНУ-ын газрын тосны фьючерс (U.S. crude futures) баррель нь 0.7%-иар өсч, 75.88 доллар болсон бол Брент (Brent) баррель нь 0.8%-иар өсч 80.16 долларт хүрлээ. Түүхий эдийн зах зээл дээр дэлхийн хамгийн том газрын тос импортлогч болох Хятад болон АНУ-ын эдийн засгийн өсөлтүүд буурч байгаатай холбоотойгоор газрын тосны эрэлт буурч магадгүй гэсэн болгоомжлол байна.
МХБ-ийн арилжааны тойм
2023.11.09-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 769,279 ширхэг хувьцаа 394,019,683 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 4,549 ширхэг нэгж эрх 2,081,618 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 4 ширхэг үнэт цаас 400,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 9,087,168,000 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 83,234,099,200 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3250 тонн төмрийн хүдэр 951,714,400 төгрөгөөр, нийт 93,669,482,901 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Тавилга ХК (MSE: TVL)-ийн хувьцаа 4,847 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд энэ долоо хоногт 52 хувь өссөн байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн 552-р тогтоолоор “Омни ассет ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах 24 сарын хугацаатай, жилийн 19.6 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 60,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэжээ. Уг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг худалдан авах бол та манай арилжааны брокерт хандана уу.
Харилцах утас: 70121616
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616