- Novel's Newsletter
- Posts
- Spirit Airlines компанийн хувьцааны ханш 50%-иар уналаа
Spirit Airlines компанийн хувьцааны ханш 50%-иар уналаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
АНУ-ын JetBlue Airways' (NASDAQ:JBLU) авиа компани хямд зардлаар нисэх боломж олгодог Spirit Airlines (NYSE:SAVE) авиа компанийг 3.8 тэрбум ам.доллароор худалдан авахаар төлөвлөж байсан ч АНУ-ын хууль зүйн яамнаас уг хэлцлийг хэрэглэгчдийг хохироох магадлалтай хэмээн үзжээ. Үүний дараагаар Spirit Airlines компанийн хувьцааны ханш 50%-иар унасан бол JetBlue компанийн хувьцааны ханш 4.5%-иар өсжээ.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Apple (AAPL) компани Хятад улс дахь борлуулалтаа сайжруулах хүрээнд зөвхөн Хятад улсад өөрсдийн бүтээгдэхүүдээ хямдралтай үнээр борлуулахаар болжээ. Хятад улсын хувьд дотоодын технологийн компаниудаа дэмжих зорилгоор гадны технологийг ашиглахыг хориглох бодлого явуулж эхлээд байгаа билээ. Харин тус хямдралд шинээр гарсан iPhone утас хүртэл орох бөгөөд iPhone утас нь 70-110 ам.доллараар хямдрах аж.
МХБ-ийн арилжааны тойм
2024.01.16-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 656,819 ширхэг хувьцаа 386,622,456 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 20,638 ширхэг нэгж эрх 6,003,609 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 28 ширхэг үнэт цаас 2,800,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 10,000 ширхэг үнэт цаас 330,000,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,272,803,840 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 52,800 тонн төмрийн хүдэр 14,401,305,600 төгрөгөөр 23,399,535,505 төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Хишиг уул ХК (MSE: HSX)-ийн хувьцаа 2,710 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах хүрээнд өнгөрсөн 1 жилийн хугацаанд худалдагч компаниуд МХБ-ээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/GdCPMKLeSMHAxtos6.
Бидэнтэй холбогдох:
☎️70121616