- Novel's Newsletter
- Posts
- QPAY-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга анхны өдрөө 53.3 хувь буюу 4.4 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ
QPAY-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга анхны өдрөө 53.3 хувь буюу 4.4 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
“Инновэйшн Инвестмент“ ХК буюу QPAY-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга анхны өдрөө 53.3 хувь буюу 4.4 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга 12 дугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Мета платформын үүсгэн байгуулагч Марк Закерберг өнгөрсөн 11-р сард хоёр жилийн дараа анх удаагаа өөрийн эзэмшлийн 680,000 ширхэг хувьцаагаа 185 сая ам.доллараар заржээ. Мета компанийн хувьцаа нь энэ он гарсаар 156.5% өсч 320 ам.доллар хүрээд байгаа билээ.
МХБ-ийн арилжааны тойм
2023.12.04-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 420,357 ширхэг хувьцаа 129,889,952 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 35,830 ширхэг нэгж эрх 23,435,168 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 25,000 ширхэг үнэт цаас 1,243,500,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,984,256,000 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 1,013,517,153 төгрөгөөр, “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 9,230,400,000 нийт 20,624,998,273 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Жидакс ХК (MSE: SOH)-ийн хувьцаа 288 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 8 хувь өссөн байна.
Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 2-ны ТУЗ-ийн хурлаар “Бондын хөтөлбөр“-ийн хүрээнд гаргах бондуудыг хэсэгчилж гаргах ба бондын хөтөлбөрийн хүрээнд гаргах бондуудыг хэсэгчлэн гаргах тухай бүр бондын хүүгийн нөхцлийг тодорхойлох бөгөөд ам.долларын бондын хувьд хөвөгч хүүтэй байх тухай шийдвэрлэжээ.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616