ЧИП үйлдвэрлэгчдийн эргэн тойронд...

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

АНУ-ын топ чип үйлдвэрлэгч болох NVIDIA Corporation (NASDAQ:NVDA) 2023 оны санхүүгийн тайлангаа тайлагналаа. Шинжээчид NVIDIA-г 20.55 тэрбум ам.долларын ашигтай, нэгж хувьцаанд ногдох өгөөж нь 4.64 ам.доллар байна гэж төсөөлж байсан ч тайлангаар нийт ашиг нь 22.1 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд ногдох өгөөж нь 5.16 ам.доллар гарснаар хувьцааны ханш нь 6%-иар өслөө.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

  • Дэлхий дахинд хиймэл оюун ухааны дуулиан дэгдэж, хиймэл оюун ухааны салбар эрчимтэй хөгжсөнөөр шинжээчид болоод хөрөнгө оруулагчид чип үйлдвэрлэгч компаниудын хувьцаанд анхаарлаа хандуулах болсон. Топ чип үйлдвэрлэгч болох NVIDIA санхүүгийн тайлангаа гаргаснаар чипний компаниудын хувьцааны ханш өссөөр байгаа бөгөөд Японы Nikkei 225 индекс гэхэд 1.8%-иар өссөн байна.

  • Дэлхийн хамгийн том санах ой үйлдвэрлэгч Өмнөд Солонгосын Samsung Electronics (KS:005930) компани 2012 онд Нидерланд улсын чип үйлдвэрлэгч ASML Holdings (ASML) компанийн 3%-ийг 700 орчим тэрбум воноор худалдан авч байсан ба уг хувьцааныхаа үлдэгдэл болох 0.4%-ийн өнгөрсөн есдүгээр сард 1.26 их наяд воноор арилжжээ.

МХБ-ийн арилжааны тойм

2024.02.21-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 928,811 ширхэг хувьцаа 333,208,859 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 22,197 ширхэг нэгж эрх 7,186,463 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 30 ширхэг үнэт цаас 2,996,100 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 30 ширхэг үнэт цаас 2,996,100 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 35 ширхэг үнэт цаас 3,497,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,743,602,560 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн 65%-тай төмрийн баяжмал 1,146,190,567.5 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,300 тонн 52%-тай төмрийн хүдэр 1,195,494,552 төгрөгөөр, 58%-тай 6,300 тонн төмрийн баяжмал 1,537,064,424 төгрөгөөр , нийт 16,969,240,526 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Стандарт проперти групп ХК (MSE: BBD)-ийн хувьцаа 80.5 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • "Сэндли ББСБ" ХК ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаа 2024 оны 4-р сарын 3-ны өдөр 12:00 цагт хийхээр болжээ. Хурлаар компанийн 2023 оны үйл ажиллагаа болон аудитлагдсан санхүүгийн тайланг танилцуулах, ногдол ашиг хуваарилах тухай шийдвэрийг танилцуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлүүлэх, мөн компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны төсөв батлах зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:

Бидэнтэй холбогдох:

☎️70121616