• Novel's Newsletter
  • Posts
  • Xerox компани нийт ажилчдынхаа 15%-ийг цомхотгох болсноор хувьцааны ханш 12%-иар уналаа

Xerox компани нийт ажилчдынхаа 15%-ийг цомхотгох болсноор хувьцааны ханш 12%-иар уналаа

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

АНУ-ын Xerox Corp (NASDAQ:XRX) корпораци бизнесийн шинэ стратеги төлөвлөлт болон байгууллагын бүтцийг өөрчлөх хүрээнд ажиллах хүчнийхээ 15%-ийг цомхотгох болсноо мэдэгдсэнээр тус компанийн хувьцааны ханш 12.1%-иар унаж нэгж хувьцааны үнэ $15.84 боллоо. Шинэ стратегиэр компани гурван гол зорилго болох Xerox-ийн хэвлэх машины бизнес, олон улсын бизнес үйлчилгээ болон IT ба цахим үйлчилгээний хүрээнд төвлөрөн ажиллах ажээ.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч болох Tesla (NASDAQ:TSLA) компанийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 68.7%-иар өсч, 2023 оны дөрөвдүгээр улиралд 484,507 автомашин борлуулан шинжээчдийн таамгийг эвдсэн ч Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD дөрөвдүгээр улиралд 944,779 автомашин борлуулснаар Tesla компани дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн байр сууриа BYD компанид алдлаа.

Tesla (NASDAQ: TSLA) $238.45 4%

BYD (OTC: BYDD.F) $27.27 1.5%

МХБ-ийн арилжааны тойм

2024.01.03-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 622,534 ширхэг хувьцаа 230,960,384 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 22,704 ширхэг нэгж эрх 9,804,592 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 400,115 ширхэг үнэт цаас 37,791,452,500 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 87,874 ширхэг үнэт цаас 542,621,950 төгрөгөөр нийт 38,574,839,426 төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа:

Монголын хөрөнгийн бирж ХК (MSE: MSE) 2023 онд түүхэндээ хамгийн их буюу 8.3 их наяд төгрөгийн арилжаа хийснээр хувьцааны ханш 2024 он гарсаар 7.4%-иар өсч ₮124.11 боллоо.

  • "Бэрс Эй Би Эс лояалти ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан "Бэрс 3" ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болж, хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлүүллээ.  

Таны мэдлэгт…

Хөрөнгө оруулалт хийхдээ юуг анхаарах вэ?

  • Хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдлийг тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтаа тараан байршуулах

Арилжаанд хэрхэн оролцох вэ?

Бидэнтэй холбогдох:

☎️70121616