- Novel's Newsletter
- Posts
- ОПЕК 2024 онд газрын тосны олборлолтыг өдөрт 1-2 сая баррелиар бууруулах төлөвтэй байна
ОПЕК 2024 онд газрын тосны олборлолтыг өдөрт 1-2 сая баррелиар бууруулах төлөвтэй байна
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Хөрөнгө оруулагчид ОПЕК-ийн “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага”-ын уулзалтаар газрын тосны нийлүүлэлтийг бууруулах шийдвэр гарна гэж таамаглаж байгаагаас үүдэн газрын тосны ханшийн өсөлт 1%-ийг давлаа.
Брент фьючерс баррель нь 1.08%-иар өсөж 84 ам.долларт хүрсэн бол АНУ-ын Баруун Техасын түүхий нефтийн фьючерс 1.12%-иар өсч, баррель нь 78.73 ам.доллар болжээ.
“Газрын тос экспортлогч орнуудын байгууллага”-ын уулзалтаар 2024 оны эхээр өдөрт олборлох газрын тосыг 1-2 сая баррелиар бууруулах төлөвтэй байгаа ажээ.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Олон улсын түүхий эдийн зах зээл дээр АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ бууруулах хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд үүссэнтэй холбоотойгоор 11 дүгээр сард 2.7%-д хүрч 2044 ам.доллар хүрээд байсан спот алтны ханш өнөөдөр өмнөх өдрийн ханшаас 0.4%-иар буурч 2,035.79 ам.доллар болсон бол АНУ-ын алтны фьючерс 0.5%-иар буурч 2036.90 ам.доллар болжээ. Харин АНУ-ын 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж 0.37%-иар буурчээ. Хөрөнгө оруулагчид энэ Баасан гарагт болох Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллийн мэдэгдэлд анхаарлаа хандуулж байна.
МХБ-ийн арилжааны тойм
2023.11.30-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 431,694 ширхэг хувьцаа 162,656,759 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,798 ширхэг нэгж эрх 3,611,947 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 9,068,559,360 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 1,008,589,296 төгрөгөөр, “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 7,217,832,960 нийт 17,461,250,322 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Хөвсгөл ХК (MSE: HVL)-ийн хувьцаа 110.59 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 495 тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "Зэргэд ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Нэтсэк ҮЦК" ХХК болгон өөрчилжээ.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616