- Novel's Newsletter
- Posts
- Олон улсын түүхий эдийн зах зээл дээр төмрийн хүдрийн ханш унаж байна
Олон улсын түүхий эдийн зах зээл дээр төмрийн хүдрийн ханш унаж байна
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Олон улсын түүхий эдийн зах зээл дээр дэлхийн эдийн засаг унаж, ган үйлдвэрлэх материалын эрэлт буурна гэсэн таамаглалын нөлөөгөөр төмрийн хүдрийн ханш буурснаар Австралийн томоохон уул уурхайн компаниудын хувьцааны ханш огцом уналаа. Австрали улсын томоохон хоёр уул уурхайн компаниуд болох BHP Group Ltd (ASX:BHP) 2.2%-иар, Rio Tinto Ltd (ASX:RIO) 1.6%-иар буурч өнгөрсөн гурван сарын доод түвшиндээ хүрлээ.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Хөрөнгө оруулагчид NVIDIA Corporation (NASDAQ:NVDA)-ийн тайлангаас хиймэл оюун ухаанд тулгуурласан өсөлтийн талаар олон дохио хүлээж байгаагаас үүдэн Ази дахь чип үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш уналаа. Шинжээчдийн таамаглалаар Nvidia корпораци 20.37 тэрбум долларын орлого тайлагдах магадлалтай байна.
Азийн чип үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханшийн хөдөлгөөн:
Advantest Corp. (TYO:6857) 3.2%
Samsung Electronics Co Ltd (KS:005930) 0.1%
МХБ-ийн арилжааны тойм
2024.02.20-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 1,722,355 ширхэг хувьцаа 438,466,315 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 20,631 ширхэг нэгж эрх 8,126,836 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 629,738 ширхэг үнэт цаас 580,631,031 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн 65%-тай Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 3,554,952,960 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн 65%-тай төмрийн баяжмал 1,135,008,220.5 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,300 тонн 52%-тай төмрийн хүдэр 1,334,257,312.5 төгрөгөөр, 58%-тай 6,300 тонн төмрийн баяжмал 1,569,086,599.5 төгрөгөөр, нийт 8,620,529,275 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Нако түлш ХК (MSE: NKT)-ийн хувьцаа 27.14 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын санхүүгийн тайлан гарч компаниуд цэвэр ашгиас ногдол ашиг тараахаа мэдэгдсээр байна. Ногдол ашиг тараахаа мэдэгдсэн компаниуд:
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
Бидэнтэй холбогдох:
☎️70121616