- Novel's Newsletter
- Posts
- TikTok АНУ-д цахим худалдааны бизнесээ өргөжүүлнэ
TikTok АНУ-д цахим худалдааны бизнесээ өргөжүүлнэ
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Хятадын ByteDance Ltd буюу TikTok АНУ-д цахим худалдааны бизнесээ өргөжүүлэхээр зэхэж байгаа тухай мэдээлэл гарснаар дэлхийн хамгийн том цахим худалдааны платформ болох Amazon-ий хувьцааны ханш 2.6%-иар уналаа. TikTok нь маркетингийн нэгэн том талбар болдог бөгөөд хэрэглэгчид сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийх нь элбэг тохиолддог тул TikTok-ийн цахим худалдааны бизнес амжилттай болох өндөр магадлалтай байгаа юм.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
АНУ-ын арми Улаан тэнгист үргэлжилж буй Ойрхи Дорнодын мөргөлдөөнд оролцож Иран, Йемений бүлэглэлтэй мөргөлдсөнөөр дайны хямрал үргэлжилсээр байгаа бөгөөд уг мөргөлдөөний улмаас газрын тосны нийлүүлэлт тасалдахад хүрснээр газрын тосны ханш олон улсын түүхий эдийн зах зээл дээр өслөө. Мөн Сири улс бүс нутагт болоод байгаа эсэргүүцлийн улмаас газрын тосны олборлолтоо түр хугацаанд зогсоосон байна.
МХБ-ийн арилжааны тойм
2024.01.04-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 802,207 ширхэг хувьцаа 178,505,468 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 1,844 ширхэг нэгж эрх 1,082,648 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 150 ширхэг үнэт цаас 15,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 6 ширхэг үнэт цаас 599,500 төгрөгөөр нийт 195,187,616 төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Жуулчин говь ХК (MSE: JGV)-ийн хувьцаа 4,138 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хуулийн этгээд болох “Премиум Прожект” ХХК-ийн барьсан 3.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий “дэд станц“-ыг компанийн охин компани болох “Сентрал Фүүдс“ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр болжээ.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/GdCPMKLeSMHAxtos6.
Бидэнтэй холбогдох:
☎️70121616