• Novel's Newsletter
  • Posts
  • Биткойны ханш $40,000 ам.долларыг давлаа

Биткойны ханш $40,000 ам.долларыг давлаа

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт болон Биткойны биржээр арилжаалагдах хамтын сан/ETF/-ийн зөвшөөрлийн хүлээлттэй холбоотойгоор Биткойны ханш 2023 онд анх удаа 40,000 ам.долларыг давлаа.

Криптовалютуудын ханшийн хөдөлгөөн:

  • Bitcoin $40,740.06 (3.2%)

  • Ethereum $2,219.65 (2.6%)

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

  • Хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээл шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн сангаас инфляцийг бууруулах төлөвтэй байгаагаас үүдэн 2024 оны 3 дугаар сараас эхлэн бодлогын хүүгээ бууруулж эхэлнэ хэмээн таамагласнаар алтны ханш өсч унц нь 2,100 ам.долларыг давлаа.

МХБ-ийн арилжааны тойм

2023.12.01-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 477,695 ширхэг хувьцаа 144,374,547 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 728 ширхэг нэгж эрх 468,563 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 517 ширхэг үнэт цаас 51,700,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 130599 ширхэг үнэт цаас 845,994,355 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 9,099,750,400 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 1,013,676,642 төгрөгөөр, “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 7,193,721,600 нийт 18,349,686,107 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Хөвсгөл ХК (MSE: HVL)-ийн хувьцаа 127.17 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • “Инновэйшн Инвестмент“ ХК буюу QPAY-ийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдрөөс эхэллээ. Тус компани хувьцааныхаа 20%-ийг олон нийтэд санал болгож 8.3 тэрбум төгрөг татан төвлөрүүэх бөгөөд нэгж хувьцаагаа ₮225-өөр санал болгож байгаа билээ.

    Хэрвээ та тус компанийн хувьцааны захиалга өгөхийг хүсвэл 70121616 утсанд хандана уу.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616