• Novel's Newsletter
  • Posts
  • BYD Унгар улсад цахилгаан автомашины үйлдвэрээ барина

BYD Унгар улсад цахилгаан автомашины үйлдвэрээ барина

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Теслагийн (NASDAQ: TSLA) хамгийн том өрсөлдөгч болох Хятадын BYD (SZ:002594) цахилгаан автомашин үйлдвэрлэгч Унгарын өмнөд хэсэгт байрлах Сегед хотод шинэ байгууламж барихаар төлөвлөж байгаагаа зарлажээ. BYD нь Унгар дахь үйл ажиллагаанаасаа гадна АНУ, Бразил, Япон, Энэтхэг зэрэг дэлхий даяар 30 гаруй аж үйлдвэрийн парк, үйлдвэрлэлийн байгууламжтай билээ. Ингэснээр BYD-ийн хувьцааны ханш 1.53%-иар өслөө.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

АНУ-ын “Холбооны нөөцийн сан”-аас ирэх оны эхээр бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт нэмэгдсэний улмаас ам.долларын ханш болон АНУ-ын засгийн газрын бондын өгөөж буурсантай холбоотойгоор алтны үнэ хоёр долоо хоногийн дээд хэмжээндээ хүрч спот алтны үнэ 0.4%-иар өсч, унц нь 2053.14 ам.доллар боллоо.

МХБ-ийн арилжааны тойм

2023.12.22-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 533,581 ширхэг хувьцаа 142,288,505 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 37,512 ширхэг нэгж эрх 17,154,658 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2,390 ширхэг үнэт цаас 139,000,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,138,833,920 төгрөгөөр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 9,450 тонн төмрийн баяжмал 2,608,816,455 төгрөгөөр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,120,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 679,369,676,615 төгрөгөөр нийт 683,408,989,844 төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Хишиг уул ХК (MSE: HSX)-ийн хувьцаа 2,800 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • “МОНОС ХҮНС” ХК, "МОНГОЛ ШУУДАН" ХК болон "МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК-ууд 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв“-ийн дансанд байршууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг брокерын 70121616 утаснаас лавлана уу.

Таны мэдлэгт…

Хөрөнгө оруулалт хийхдээ юуг анхаарах вэ?

  • Хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдлийг тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтаа тараан байршуулах

Арилжаанд хэрхэн оролцох вэ?

Бидэнтэй холбогдох:

☎️70121616