- Novel's Newsletter
- Posts
- Биткойны ханш 55,000 ам.доллар давлаа
Биткойны ханш 55,000 ам.доллар давлаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Дэлхийн хамгийн том крипто валют болох Биткойны биржээр арилжаалагдах хамтын сан/ETF/-ийн зөвшөөрөлтэй холбоотойгоор сүүлийн 2 сарын хугацаанд тасралтгүй өсөлт үзүүлсэн Биткойны ханш өнөөдөр 8.1% өсч 55,917 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн хоёр жилийн хамгийн дээд ханш байв. Бусад алткойны ханшууд ч мөн өссөөр байгаа бөгөөд Ethereum 3.6% өсч 3,217.48 ам.долларт хүрлээ.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
АНУ-ын инфляцийн мэдээ энэ долоо хоногийн Пүрэв гарагт гарах бөгөөд инфляцийн мэдээнээс шалтгаалан АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүдээ өөрчлөлт оруулах магадлалтайгаас үүдэн түүхий эдийн зах зээл дээр алтны ханш 0.2%-иар унаж унц алт 2,031.92 ам.доллар болсон бол АНУ-ын алтны фьючерс 0.3%-иар унаж 2,043.10 ам.доллар боллоо.
МХБ-ийн арилжааны тойм
2024.02.26-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 5,621,608 ширхэг хувьцаа 778,761,746 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 10,290 ширхэг нэгж эрх 3,289,605 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,552,433,920 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн 65%-тай төмрийн баяжмал 1,117,251,300 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 6,300 тонн 52%-тай төмрийн хүдэр 1,194,937,128 төгрөгөөр, нийт 15,646,673,699 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Баянтээг ХК (MSE: BTG)-ийн хувьцаа 24,860 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
“Монос Хүнс“ ХК 2024 оны 4-р сарын 20-ны өдрийн 11:00 цагт ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхээр болжээ. Тус хурлаар компанийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийсэн хөндлөнгийн компанийн аудитын дүгнэлтийг танилцуулах, ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн хурлаас гарсан тогтоолыг танилцуулах, компанийн 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцүүлэх, ТУЗ-ийн 2024 оны төсвийг хэлэлцүүлэх, компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлт зэргийг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.
Таны мэдлэгт…
Хөрөнгө оруулалт гэж юу вэ?
Өөрт байгаа мөнгөн хөрөнгөө ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээнд оруулж түүнийхээ өгөөжийг нь хүртэх үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэнэ.
Хөрөнгө оруулалтын түгээмэл хэрэгслүүд
Бидэнтэй холбогдох:
☎️70121616