• Novel's Newsletter
  • Posts
  • Shein компани АНУ-д IPO хийж нээлттэй компани болох мэдээлэл гарлаа

Shein компани АНУ-д IPO хийж нээлттэй компани болох мэдээлэл гарлаа

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Хятад улсын онлайн худалдаанд борлуулалтаа хийдэг Шеин хувцас үйлдвэрлэлийн компани АНУ-д нээлттэй хувьцаат компани болж IPO хийх хүсэлтээ гаргажээ.

Шеин брэнд нь хямд үнэтэй, загварлаг хувцаснуудыг хэрэглэгчдэд санал болгодог бөгөөд дэлхийн хаана ч байсан хурдан хугацаанд хүргэдэг гэдгээрээ хэрэглэгчдийн баазаа богино хугацаанд бүрдүүлээд байсан билээ. Одоогоор тус компани нь 66 тэрбум доллараар үнэлэгдээд байна.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

ОПЕК-ийн энэ долоо хоногийн сүүлээр хийх “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага”-ын уулзалт ойртож хөрөнгө оруулагчид газрын тос экспортлогч орнуудын гаргах шийдвэрийг хүлээж буйтай холбоотойгоор газрын тосны ханш өнгөрсөн долоо ханшаас өслөө. Мөн энэ долоо хоногт томоохон гүрнүүдийн эдийн засгийг тодорхойлох тайлан, мэдээнууд гарах төлөвтэй байгаа нь газрын тосны ханшийг тогтвортой байхад нөлөөллөө.

Газрын тосны ханшийн хөдөлгөөн:

Crude Oil WTI    75.05    (0.25%)

Brent Oil               80.08    (0.26%)

МХБ-ийн арилжааны тойм

2023.11.27-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 692,260 ширхэг хувьцаа 146,338,810 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 15,579 ширхэг нэгж эрх 10,495,997 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 4 ширхэг үнэт цаас 400,000 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 135 ширхэг үнэт цаас 13,500,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,977,902,080 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 998,058,336 төгрөгөөр нийт 10,146,695,223 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Эрдэнэт авто зам ХК (MSE: EAZ)-ийн хувьцаа 356.5 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • Монголын хөрөнгийн биржээс “Омни Ассет“ хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож хоёрдогч зах зээлийн арилжааг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

    Арилжаанд оролцохыг хүсвэл 70121616 утсанд хандана уу.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616