- Novel's Newsletter
- Posts
- Ирак улс ОПЕК+-ийн газрын тосны бууруулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлснээр ханш 2%-иар өслөө
Ирак улс ОПЕК+-ийн газрын тосны бууруулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлснээр ханш 2%-иар өслөө
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Ирак улс ОПЕК+-ийн газрын тосны бууруулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлснээр ханш 2%-иар өслөө. Мөн газрын тосны гол импортлогч орнуудын эдийн засаг сул байгаа энэ үед ханш өсөх магадлал бага байгаа хэдий ч 11-р сарын 26-нд болох Газрын тосны томоохон экспортлогч улсууд болон ОХУ-ыг хамруулсан “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага"-ын уулзалтын үр дүнг шинжээчид болон хөрөнгө оруулагчид хүлээж байгаа бөгөөд шинжээчид газрын тосны үнэ буурсаар байвал ОПЕК+ нийлүүлэлтийг бууруулж магадгүй гэсэн таамаглалтай байна.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
АНУ-ын ХНС-аас гаргасан мэдэгдлүүдийн дараагаар Баасан гарагт алтны үнэ бага зэрэг буурсан бөгөөд Израйль-ХАМАС-ын дайны түгшүүр буурч байгаатай холбоотойгоор алтны эрэлт буурч байна. Алтны ханш геополитикийн нөхцөл байдлаас үүдэн 10-р сард 10 хувиар өсөөд байснаас үүдэн хөрөнгө оруулагчид 11-р сарын эхээр их хэмжээний ашиг авсан ч ханш өнгөрсөн долоо хоногт гурван долоо хоногийн доод цэгтээ хүрэв.
Спот алтны үнэ 0.1%-иар буурч, унц нь 1957.01 ам.доллар болсон бол арванхоёрдугаар сард дуусах алтны фьючерс 00:11 ET (GMT 05:11) 0.4%-иар буурч 1,961.90 ам.доллар болжээ.
МХБ-ийн арилжааны тойм
2023.11.10-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 249,649 ширхэг хувьцаа 100,613,380 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,894 ширхэг нэгж эрх 2,001,578 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,832,509,440 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 55,250 тонн төмрийн хүдэр 13,434,426,346.25 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,800 тонн төмрийн баяжмал 1,814,613,830 нийт 24,184,664,574 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Тавилга ХК (MSE: TVL)-ийн хувьцаа 5,570 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 14.9 хувь өссөн байна.
Шинээр гарч буй “ОМНИ Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас”-ыг хөрөнгө оруулагчдад танилцуулах арга хэмжээ 2023 оны 11-р сарын 16-ы өдрийн 18 цагт зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээр ОМНИ ХБҮЦ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Арга хэмжээнд бүртгүүлэх: https://shorturl.at/bvGIN
Хаана: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монголын Гудамж Маршалын гүүрний баруун хойно, Их Монгол Плазагийн баруун талд SKY GARDEN RESIDENCE, WINTER GARDEN
Хэзээ: 2023.11.16-ны 18:00 цагт
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616