- Novel's Newsletter
- Posts
- Nvidia Хятадын зах зээлд чип экспортлохоор АНУ-ын засгийн газартай хэлэлцээр байгуулна
Nvidia Хятадын зах зээлд чип экспортлохоор АНУ-ын засгийн газартай хэлэлцээр байгуулна
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
АНУ-ын Калифорни мужид төвтэй чип үйлдвэрлэгч Nvidia компани нь Хятадын зах зээлд чип экспортлохоор АНУ-ын засгийн газартай хэлэлцээр байгуулан ажиллаж эхэлжээ. АНУ-ын чип экспортын хязгаарлалттай холбоотойгоор Nvidia шинээр гаргаж буй Хятадад зориулсан хиймэл оюун ухааны чипны экспортоо хойшлуулаад байгаа. Хятад улс нь тус компанийн борлуулалтын 20 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд дөрөвдүгээр улиралд чипны хязгаарлалтаас үүдэн борлуулалт нь буураад байсан билээ.
Мөн АНУ-ын технологийн томоохон компаниуд болох Meta, OpenAI болон Microsoft компаниуд хиймэл оюун ухааны чипүүдээ Nvidia-аас илүү хямд үнэтэй ч дүүцэхүйц чанартай AMD-ээс сонгохоор болжээ.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
10 дугаар сард АНУ-ын худалдааны тэнцлийн алдагдал өмнөх сараас 5%-иар өссөн буюу 64.3 тэрбумын алдагдалтай гарчээ. Худалдааны тэнцлийн мэдээ гарсны дараах голлох индексүүдийн хөдөлгөөн:
Dow Jones 36,054.43 (0.19%)
S&P 500 4,549.34 (0.39%)
Nasdaq 14,146.71 (0.58%)
Dollar Index 104.137 (0.03%)
МХБ-ийн арилжааны тойм
2023.12.06-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 555,263 ширхэг хувьцаа 175,957,803 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 20,437 ширхэг нэгж эрх 7,822,141 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 25,600 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,631,810,560 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 996,223,008 төгрөгөөр нийт 18,811,813,512 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Авто зам ХК (MSE: AAR)-ийн хувьцаа 3105 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
"ХААН БАНК" ХК-ИЙН "НОГООН БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ
“ХААН банк” ХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргаж буй "Ногоон бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10:00-17:00 цаг, 12 дугаар сарын 12-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд явагдана.
“ХААН банк” ХК нь нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий жилийн 16%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 170,000 ширхэг бондыг олон нийтэд санал болгож нийт 17,000,000,000 төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616