- Novel's Newsletter
- Posts
- Hang Seng индекс 4 хоногийн турш 5 хувийн өсөлт үзүүлж өнөөдөр 1.3 хувь уналаа
Hang Seng индекс 4 хоногийн турш 5 хувийн өсөлт үзүүлж өнөөдөр 1.3 хувь уналаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаа мэдэгдэж, Хятадын үйлчилгээний салбар тэлэн, аравдугаар сарын үйлдвэрлэлийн мэдээ уналттай гарснаар Hang Seng индекс 4 хоногийн турш 5 хувийн өсөлт үзүүлж өнөөдөр 1.3 хувь уналаа. Энэ нь тус хугацаанд ашиг хийсэн хөрөнгө оруулагчид гарснаар ханшийн өсөлт завсарлаж байгаа ч дараагийн өсөлтийн эхлэл болох магадлалтай байна.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
БНХАУ импортоо нэмэгдүүлэхээр мэдэгдсэнээр Хонг Конгийн хөрөнгийн биржийн хувьцаанууд 3 долоо хоногийн турш өсч дээд ханшиндаа хүрлээ. Хятадын ерөнхий сайд Ли Цян дотоодын худалдан авах чадвар сайн байгаатай холбогдуулж импортын бодлогоо султган худалдааны түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдэгдлээ гаргасан билээ. Үүнээс үүдэн Хонг Конгийн Hang Seng индекс 10-р сарын 12-ноос хойших хамгийн өндөр ханшид хүрч Tencent-ийн ханш 3.3 хувиар өсөж 312.60 хонконг доллар болсон бол Алибаба групп 2.4 хувиар өсөж 84.85 хонконг долларт хүрсэн байна.
МХБ-ийн арилжааны тойм
2023.11.06-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 1,500,923 ширхэг хувьцаа 246,012,021 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 13,321 ширхэг нэгж эрх 2,516,620 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,260,157,440 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3250 тонн төмрийн хүдэр 879,102,071.25 төгрөгөөр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 6,800 тонн төмрийн баяжмал 1,804,205,172 төгрөгөөр нийт 11,206,595,663 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Нэхээсгүй эдлэл ХК (MSE: NXE)-ийн хувьцаа 1,610 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
"АПУ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААЛАА
"АПУ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 23/11 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 45 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэсний дагуу татвар суутгасан дүнгээр нэгж хувьцаанд 42.75₮-ийг 2023.11.06-ны өдөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансанд байршуулсан байна.
"Новел Инвестмент ҮЦК" ХХК-ийн харилцагч та дараах байдлаар хүсэлтээ гаргана уу.
1. Novel Investment гар утасны аппликейшнийг ашиглан
<Профайл>-<Зарлага гаргах>- <Анхдагчийн данс> гэсэн дарааллаар сонгоод
Зарлага гаргах <дансны төрөл сонгох> хэсэгт <ҮЦТХТ ногдол ашгийн мөнгө> гэснийг сонгон, мөнгөн дүнгээ бичээд хүлээж авах банкны дансаа сонгон – <Илгээх> товчийг дарна.
2. https://trader.novel.mn/ системд бүртгүүлэн нэвтэрч “Мөнгө хүсэх өргөдөл” цэсийн “Ногдол ашгийн мөнгө авах” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616