- Novel's Newsletter
- Posts
- Евробүсийн худалдан авалтын индексүүд төсөөллөөс дээгүүр гарснаар индексүүд өслөө
Евробүсийн худалдан авалтын индексүүд төсөөллөөс дээгүүр гарснаар индексүүд өслөө
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Евробүсийн 11-р сарын худалдан авалтын индекс төсөөллөөс 1%-иар их буюу 47.6 гарсан бол үйлчилгээний салбарын худалдан авалтын индекс мөн төсөөллөөс 1% өссөн буюу 48.7 гарсан нь Евробүсийн эдийн засаг тэлж байгааг харуулж байна.
Евробүсийн голлох индексүүдийн хөдөлгөөн:
DAX 16,533.11 (0.78%)
CAC 40 7,386.99 (0.74%)
Euro Stoxx 50 4,452.35 (0.85%)
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 594,000 баррелиар өссөн нь олон улсын түүхий эдийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл гарч болзошгүй гэсэн болгоомжлолыг хөрөнгө оруулагчид болон шинжээчдийн дунд үүсгээд байна. АНУ-ын түүхий нефтийн WTI фьючерс баррель нь 1.1%-иар буурч баррель нь 72.06 ам.доллар болсон бол Брент газрын тос 0.1%-иар буурч баррель нь 77.19 ам.доллар болжээ.
МХБ-ийн арилжааны тойм
2023.12.05-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 457,129 ширхэг хувьцаа 125,511,721 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 41,948 ширхэг нэгж эрх 29,731,344 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 5,138 ширхэг үнэт цаас 385,350,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 25,600 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,693,245,440 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 1,001,883,366 төгрөгөөр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 6,600 тонн төмрийн баяжмал 1,879,238,856 нийт 21,114,960,727 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Монинжбар ХК (MSE: MIB)-ийн хувьцаа 58.65 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
“Монложистикс Холдинг“ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн ТУЗ-ын тогтоолоор компанийн ТУЗ-ын даргаар Л. Ганзоригтыг сонгожээ.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616