- Novel's Newsletter
- Posts
- Хувьцаат Компаниуд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг ҮЦТХТ-ийн дансанд байршууллаа
Хувьцаат Компаниуд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг ҮЦТХТ-ийн дансанд байршууллаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Санхүүгийн Зохицуулах Хороо-ноос ногдол ашиг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусган, тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байхыг нийт хувьцаат компаниудад үүрэг болгосны дагуу хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд байршуулаад байна.
Харилцагч та Novel Investment аппликейшн-аар нэвтрэн, эсвэл манай 7012-1616 утсанд хандан өөрийн ногдол ашгийн талаар дэлгэрэнгүй мэдээллээ авах боломжтой.
Novel Investment аппликейшн ашиглан дараах зааврын дагуу ногдол ашгийн мөнгөө өөрийн харилцах данс руугаа хүлээн авах боломжтой юм.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Apple Inc (NASDAQ:AAPL) компани цаг минут бүр хөгжин дэвшиж буй хиймэл оюун ухааны салбартай хөл нийлүүлэн алхахаар хиймэл оюун ухааны чип хөгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Тус чип нь Apple компанийн өөрсдийн бүтээгдэхүүнүүдэд зориулагдах ба одоо чипээ хангаж буй Intel (NASDAQ:INTC) зэрэг компаниудаас хамаарлаа багасгах нэгэн стратеги төлөвлөгөө нь юм.
AAPL 181.71 -0.91%
МХБ-ийн арилжааны тойм
2024.05.06-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 952,511 ширхэг хувьцаа 439,591,405 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 4,971 ширхэг нэгж эрх 4,166,959 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 35 ширхэг үнэт цаас 3,496,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 100 ширхэг үнэт цаас 10,001,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,579,219,200 төгрөгөөр, “Энержи Ресурс” ХХК-ийн 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 5,140,185,600 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн 65%-тай төмрийн баяжмал 1,004,228,280 төгрөгөөр нийт 17,180,888,944 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Хэрлэн Хивс ХК (MSE: HRL)-ийн хувьцаа 78.2 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
Таны мэдлэгт…
Хөрөнгө оруулалт гэж юу вэ?
Өөрт байгаа мөнгөн хөрөнгөө ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээнд оруулж түүнийхээ өгөөжийг нь хүртэх үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэнэ.
Хөрөнгө оруулалтын түгээмэл хэрэгслүүд
Бидэнтэй холбогдох:
☎️70121616