• Novel's Newsletter
  • Posts
  • Алтны ханш дахин 2,000 ам.долларыг давлаа

Алтны ханш дахин 2,000 ам.долларыг давлаа

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Олон улсын түүхий эдийн зах зээл дээр алтны ханш АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн мэдэгдлийн хүлээлтүүдээс үүдэн дахин унц нь 2000 ам.долларыг давлаа.

Gold Futures 2,014.15 (0.56%)

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

БНХАУ-ын 10 дугаар сарын аж үйлдвэрлэлийн ашгийн тайлан -7.8 хувийн алдагдалтай гарснаар Азийн хөрөнгийн зах зээлд нөлөө үзүүлж хувьцаануудын ханш уналтад орлоо.

Азийн хөрөнгийн зах зээлийн голлох индексүүдийн хөдөлгөөн:

Шанхайн Shenzhen CSI 300 (1.1%)

 SSEC (0.7%)

Hang Seng индекс (0.7%)

Nikkei 225 (0.57%)

KOSPI (0.11%)

МХБ-ийн арилжааны тойм

2023.11.24-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 327,553 ширхэг хувьцаа 107,718,921 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 9,805 ширхэг нэгж эрх 5,862,484 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 126 ширхэг үнэт цаас 12,479,000 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт  7,095 ширхэг үнэт цаас 709,570,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,916,409,600 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 981,045,978 төгрөгөөр нийт 10,733,085,983 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Стандарт ноос ХК (MSE: ALI)-ийн хувьцаа 675 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • Монголд анх удаа “Invescore Asset Management“ компаниас гаргаж буй INQ ETF буюу биржээр арилжаалах хамтын хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаа 2023 оны 11 сарын 29-ний өдрөөс эхлэн “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж“-ээр арилжаалагдах гэж байна.

    Арилжааны цаг: 09:00-16:00

    Арилжааны брокерт захиалга өгөх утас: 70121616

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616