Хөрөнгийн зах зээлийн тойм

2023 оны 10 дугаар сарын 25

МХБ-ийн арилжааны тойм

МХБ-ийн арилжааны тойм

2023.10.24-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 720,779 ширхэг хувьцаа 448,511,257 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,364 ширхэг нэгж эрх 3,943,015 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 200 ширхэг үнэт цаас 19,990,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 8,208,046,080 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 6,500 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 1,682,065,125 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК 6,800 тонн төмрийн баяжмал 1,736,236,248 төгрөгөөр нийт 12,098,791,725 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Өндөрхаан ХК (MSE: ONH)-ийн хувьцаа 21,420 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК /МХБ/ Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

    МХБ 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газраас хайлуур жоншны баяжмал арилжих захиалгыг хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12:00 цагаас 50 багц буюу 3250 тонн хайлуур жоншны баяжмалын арилжааг зохион байгуулахаар боллоо.

BREAKING NEWS🔥

БНХАУ-ын засгийн газраас эдийн засгийг дэмжих зорилгоор 1 их наяд юанийн засгийн газрын бонд гаргахаар төлөвлөсөн ба энэхүү засгийн газрын дэмжлэгийн хүрээнд төсвийн алдагдлын харьцааг нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэснээр Хятад улсын хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш өсч, Hang Seng Tech индекс 5%-иар өссөн нь 8-р сарын сүүлчээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болов. Тус улсын ДНБ-ийн өсөлтийг 4.5% байна гэж төсөөлж байсан боловч энэхүү төсөл хэрэгжсэнээр 5.3-5.6%-иар өсөх боломжтой гэж үзэж байна.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Дайны улмаас өссөн газрын тосны ханшнаас ашиг хийсэн Хэдж сангууд гарснаар түүхий эдийн зах зээл дээр Brent oil 0.1%-иар буурч баррел нь $87.98 болсон бол and Crude WTI 0.2%-иар унаж баррел нь $83.56 болж хоёр долоо хоногийн доод түвшиндээ хүрэв.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 10 дүгээр сарын 26-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/tEZnGGSeKruFnNri8

Бидэнтэй холбогдох:

☎️70121616