• Novel's Newsletter
  • Posts
  • Nikkei 225 индекс түүхэн дээд ханшид хүрэв

Nikkei 225 индекс түүхэн дээд ханшид хүрэв

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Япон улсын Nikkei 225 индекс өнөөдрийн арилжааны үеэр 0.6% өсч 39,420 нэгжид хүрсэн нь тус индексийн хувьд түүхэн дээд ханшиндаа хүрсэн явдал байлаа.Сүүлийн үед Nikkei индекс нь технологийн компаниуд тэр дундаа хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэгч компаниудын өсөлтийн улмаас ийнхүү өссөөр байна. Үүнээс гадна TOPIX индекс ч мөн 0.4% өсжээ.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

АНУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэгч Alcoa Corp (NYSE:AA) Австрали улсын хөнгөн цагаан үйлдвэрлэгч Alumina Ltd (ASX:AWC)-ийг өөрийн болгох болсноор Alcoa нь дэлхийн хамгийн том хөнгөн цагаан үйлдвэрлэгч болох юм. Alumina компани нь нийт 2.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд уг хэлцэл хийгдсэнээр Alumina-ийн хувьцаа эзэмшигчид 0.02854 ширхэг Alcoa-ийн хувьцаатай болох ажээ.

МХБ-ийн арилжааны тойм

2024.02.23-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 6,784,864 ширхэг хувьцаа 997,225,275 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 32,571 ширхэг нэгж эрх 21,177,298 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 30 ширхэг үнэт цаас 2,996,100 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 96 ширхэг үнэт цаас 9,586,560 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,934,521,600 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн 65%-тай төмрийн баяжмал 1,145,656,132.5 төгрөгөөр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 72,183,957,120 төгрөгөөр, нийт 87,292,123,986 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Шарын гол ХК (MSE: SHG)-ийн хувьцаа 713 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • “Баянтээг" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 03 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 4,400 /дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн ногдол ашиг хуваарилхаар болжээ.

Таны мэдлэгт…

Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Өөрт байгаа мөнгөн хөрөнгөө ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээнд оруулж түүнийхээ өгөөжийг нь хүртэх үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэнэ.

Хөрөнгө оруулалтын түгээмэл хэрэгслүүд

Бидэнтэй холбогдох:

☎️70121616

📲Android: https://play.google.com/store/apps/details?id=com.dbx.novel&hl=en&gl=US

📲IOS: https://apps.apple.com/us/app/novel-investment/id6446100574

🌐https://trader.novel.mn/