- Novel's Newsletter
- Posts
- Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
2023 оны 10 дугаар сарын 30
МХБ-ийн арилжааны тойм
2023.10.27-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 595,087 ширхэг хувьцаа 191,006,985 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 594 ширхэг нэгж эрх 382,768 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 18 ширхэг үнэт цаас 1,800,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 170,710 ширхэг үнэт цаас 990,118,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 8,687,001,600 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 204,800 тонн 1/3 коксжих нүүрс 88,500,147,814.4 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 6,500 тонн төмрийн хүдэр 1,670,062,030 төгрөгөөр, нийт 99,603,803,977 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Багануур ХК (MSE: BAN)-ийн хувьцаа 860 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
CU-ийн Монгол дахь франчайзинг эзэмшигч болох "Сэнтрал Экспрэсс Си Ви Эс" ХК-ийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 14 цагт хуралдуулахаар боллоо. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар:
Компанийн зарласан энгийн хувьцааны тоог нэмэгдүүлэх,
Компанийн нэмж гаргах энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэх эсэх,
Компанийн энгийн хувьцааг нэмж гаргах, өрийн хувьцаагаар солих, нэмж гаргасан хувьцааг хаалттай хүрээнд эзэмшүүлэх,
Компанийн оршин байгаа хаягийг өөрчлөх, компанийн оноосон нэрийг өөрчлөх,
Компанийн нэмэлт өөрчлөлт орсон дүрмийн төслийг батлах,
ТУЗ-ийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгавар болгож дахин томилох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
Бүртгэлийн өдөр: 2023 оны 11-р сарын 14 /ХЭ-ийн хуралд оролцох бол 11-р сарын 10-ны өдөр гэхэд хувьцаа худалдан авсан байх/
BREAKING NEWS🔥
Японы төв банк 10/31-нд гарахаар хүлээгдэж байгаа мөнгөний бодлогын танилцуулгаар хасах төлөвтэй байсан бодлогын хүүг нэмэгдүүлэх хүлээлтээс үүдэн Никкей индекс уналаа.
Шинжээчид энэ долоо хоногт Японы Төвбанк, Холбооны Нөөцийн сан, Английн Банкны хүүгийн шийдвэр, мөн Хятад, АНУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд, ялангуяа iPhone үйлдвэрлэгч Apple Inc (NASDAQ:AAPL) 3-р улирлын орлогын тайланг хүлээж байна.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Хөрөнгө оруулагчид улс төр геополитикийн асуудлуудаас үүдэн алтны хөрөнгө оруулалтуудаа нэмэгдүүлснээр өнгөрсөн сарын хугацаанд алтны ханш нэг унц нь 1866 ам.доллараас өсч 2000 ам.долларыг давлаа.
Шинжээчдийн таамаглалаар Ойрхи Дорнод дахь дайны нөхцөл, мөн техник шинжээлгээг харгалзан үзвэл спот алтны ханш 2,035-2,080 ам.долларт хүрэхээр байна.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616