BYD Мексикт шинэ үйлдвэр барина

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Дэлхийн томоохон цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD Co (SZ:002594) Ltd Мексик улсад АНУ-руу гаргах экспортын бааз бий болгох зорилгоор шинэ цахилгаан автомашины үйлдвэрээ байгуулахаа мэдэгдлээ. BYD нь саяхныг хүртэл дэлхийн хамгийн өндөр борлуулалттай цахилгаан автомашин үйлдвэрлэгч байсан Tesla (NASDAQ:TSLA) компанийн байр суурийг эзлээд байгаа билээ.

Ханшийн хөдөлгөөн:

BYD Co Ltd Class A (002594)  181.17   0.90%

Tesla Inc (TSLA) 184.02   2.18%

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Олон улсын түүхий эдийн зах зээл дээр хөрөнгө оруулагчид АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлттэй байгаатай холбоотойгоор газрын тосны ханш уналаа. Мөн АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 8.52 сая баррелиар өссөн байна. Brent futures 0.4%-иар унаж 82.48 ам.доллар болсон бол U.S. West Texas Intermediate (WTI) 0.3%-иар унан баррель нь 77.65 ам.долларт хүрчээ.

МХБ-ийн арилжааны тойм

2024.02.13-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 909,081 ширхэг хувьцаа 215,688,491 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 57,419 ширхэг нэгж эрх 9,364,275 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд "Энержи Ресурс" ХХК-ийн 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,868,880,640 төгрөгөөр, нийт 13,094,233,406 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Оллоо ХК (MSE: OLL)-ийн хувьцаа 17.23 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 14.9 хувь өссөн байна.

Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Өөрт байгаа мөнгөн хөрөнгөө ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээнд оруулж түүнийхээ өгөөжийг нь хүртэх үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэнэ.

Хөрөнгө оруулалтын түгээмэл хэрэгслүүд

Бидэнтэй холбогдох:

☎️70121616