- Novel's Newsletter
- Posts
- Хувьцаат Компаниуд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг ҮЦТХТ-ийн дансанд байршууллаа
Хувьцаат Компаниуд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг ҮЦТХТ-ийн дансанд байршууллаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
967917ff-0137-4c47-a81c-3f52aa69831a
Санхүүгийн Зохицуулах Хороо-ноос ногдол ашиг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусган, тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байхыг нийт хувьцаат компаниудад үүрэг болгосны дагуу хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд байршуулаад байна.
Харилцагч та Novel Investment аппликейшн-аар нэвтрэн, эсвэл манай 7012-1616 утсанд хандан өөрийн ногдол ашгийн талаар дэлгэрэнгүй мэдээллээ авах боломжтой.
НОГДОЛ АШИГ ШИЛЖҮҮЛЭХ ЗААВАР:
Novel Investment аппликейшн ашиглан дараах зааврын дагуу ногдол ашгийн мөнгөө өөрийн харилцах данс руугаа хүлээн авах боломжтой юм.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Уоррен Баффет-ийн Berkshire Hathaway компани өөрийн эзэмшлийн Apple компанийн хувьцаанаасаа зарах болсноор Berkshire Hathaway-ийн Apple-ийн хувьцааны эзэмшил 13 хувиар багасч үнэлгээ нь 135.4 тэрбум ам.доллар боллоо. Berkshire Hathaway Apple-ийн хувьцаанаасаа зарсан ч Apple нийт хувьцааны эзэмшлийн хамгийн том хэсгийг нь бүрдүүлсээр байх юм.
AAPL 183.36 5.97
BRKa 602,911 -0.58%
МХБ-ийн арилжааны тойм
2024.05.03-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 1,493,440 ширхэг хувьцаа 474,707,436 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 32,822 ширхэг нэгж эрх 24,925,685 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 12 ширхэг үнэт цаас 1,198,800 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,579,219,200 төгрөгөөр, “Энержи Ресурс” ХХК-ийн 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 5,259,724,800 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 6,600 тонн 65%-тай төмрийн баяжмал 2,008,456,560 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 53,493,921,792 төгрөгөөр нийт 71,842,154,273 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Тээвэр-Ачлал ХК (MSE: ACL)-ийн хувьцаа 17,180 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 14.9 хувь өссөн байна.
Таны мэдлэгт…
Хөрөнгө оруулалт гэж юу вэ?
Өөрт байгаа мөнгөн хөрөнгөө ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээнд оруулж түүнийхээ өгөөжийг нь хүртэх үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэнэ.
Хөрөнгө оруулалтын түгээмэл хэрэгслүүд
Бидэнтэй холбогдох:
☎️70121616