• Novel's Newsletter
  • Posts
  • Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн “CZ” Жао гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорч, өөрийн хийсэн гэмт хэргүүдэд буруутайгаа хүлээлээ

Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн “CZ” Жао гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорч, өөрийн хийсэн гэмт хэргүүдэд буруутайгаа хүлээлээ

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Дэлхийн томоохон крипто бирж болох Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн “CZ” Жао гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорч, хэд хэдэн эрүүгийн гэмт хэрэгт буруугаа хүлээснээр биткойн, Binance/BNB/ болон бусад алткойнуудын ханш огцом уналаа. Биткойн нь ETF-ээ гаргана гэсэн мэдээллүүдийн улмаас 10 дугаар сард нилээдгүй өсөлттэй байсан билээ. Мөн “Binance” компани АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх хэд хэдэн хууль, санхүүгийн зохицуулалтыг зөрчсөний улмаас 4 тэрбум гаруй долларын торгууль хүлээхээр болжээ.

Binance Coin (CRYPTO: BNB) $231.10 (13.2%)

Bitcoin (CRYPTO: BTC) $36,283.07 (3.3%)

Ethereum (CRYPTO: ETH) $1,974.70 (1.9%)

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

  • Хөрөнгө оруулагчид ирэх Ням гарагт болох ОПЕК-ийн “Газрын тос үйлдвэрлэгч орнуудын байгууллага”-ын уулзалтаар дэлхийн эдийн засгийн өсөлт удааширснаар газрын тосны нийлүүлэлт нилээдгүй буурна хэмээн таамаглаж байна. Ийнхүү хөрөнгө оруулагчдын хүлээлтээс үүдэн газрын тосны ханш тогтворжиж Брент фьючерс/Brent oil/ 13 центээр нэмэгдэн баррель нь 82.45 ам.долларт хүрсэн бол АНУ-ын баруун Техасын түүхий нефтийн фьючерс/Crude Oil WTI/ 6 центээр буурч, 77.77 ам.доллар болжээ.-

    JPMorgan-ны түүхий эдийн зах зээлийн шинжээчид эдийн засгийн асуудлуудыг үл хамааран 2024 онд газрын тосны үнэ нэг баррель нь дунджаар 83 ам.долларт тогтвортой байх төлөвтэй ч 2025 онд баррель нь 75 ам.доллар болж буурна гэж таамаглаж байна. JPMorgan-ны хийсэн дүн шинжилгээ нь эрчим хүчний хэмнэлт, цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхийн нефтийн эрэлт буурах төлөвтэй байгааг харуулж байна.

  • Их Британийн сангийн сайд Жереми Хант хагас жилийн төсвийн шинэчилсэн найруулгын тухай мэдэгдлээ хийх үеэрээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 4 дүгээр сараас эхлэн 9.8 хувиар нэмэгдүүлж, цагийн 11.44 фунт буюу 14.26 ам.доллар болгохоор шийдвэрлэсэнээ зарласан бөгөөд энэ нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хамгийн өндөрт тооцогдох цагийн хөлс болох юм. Харин Английн төв банкнаас цалин хөлсний өсөлт нь инфляцийг 2 хувьд барих бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах талаар мэдэгдээд байгаа.

МХБ-ийн арилжааны тойм

2023.11.21-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 729,679 ширхэг хувьцаа 210,640,516 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 50,119 ширхэг нэгж эрх 8,893,713 төгрөгөөр, “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,953,607,680 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 993,097,875 төгрөгөөр нийт 10,166,239,784 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Эрдэнэт Хүнс ХК (MSE: TAS)-ийн хувьцаа 3,047 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • “Хөвсгөл“ ХК 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар шийдвэрлэжээ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн бүртгэлтэй хаягийг өөрчлөх, компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулга батлах, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авах, санхүүжилт авах зөвшөөрөл олгох тухай, хөрөнгө оруулалт хийх тухай зэрэг асуудлуудыг шийдвэрлэх ажээ.

Таны мэдлэгт…

Таны хөрөнгө оруулалт хийх шалтгаан…

Бидэнтэй холбогдох:

☎️70121616