- Novel's Newsletter
- Posts
- Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
2023 оны 10 дугаар сарын 31
МХБ-ийн арилжааны тойм
2023.10.30-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 413,823 ширхэг хувьцаа 139,542,001 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 14,350 ширхэг нэгж эрх 4,535,528 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 30 ширхэг үнэт цаас 3,000,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,986,917,120 төгрөгөөр, “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 6,936,211,200 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,800 тонн төмрийн баяжмал 1,793,883,690 төгрөгөөр, нийт 17,864,089,539 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Глобал Монголиа Холдингс ХК (MSE: HML)-ийн хувьцаа 1,615 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
“Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 2023 оны 10-р сарын 9-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн зарласан хувьцааны тоог нэмэгдүүлж, нэмж гаргаж байгаа 25,870,276 ширхэг энгийн хувьцаанаас нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 11,249,855 ширхэг энгийн хувьцааг олон нийтэд санал болгон нээлттэй арилжаалахаар шийдвэрлэлээ.
BREAKING NEWS🔥
ХБНГУ-ын инфляци 10-р сард 3% болж буурсан нь сүүлийн хоёр жилийн хамгийн доод түвшинд хүрэв. Энэ үзүүлэлт нь 2021 оны 8-р сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн бөгөөд харин ДНБ өмнөх улирлаас 0.1%-иар, мөн оны өмнөх үеэс 0.3% буурсан үзүүлэлттэй гарлаа.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
БНХАУ-ын 10-р сарын үйлдвэр захиалгын индекс /PMI/ өмнөх сараас 2.5 хувь, үйлдвэрийн бус салбарын индекс 2.1 хувиар тус тус буурч гарснаар дотоодын эдийн засаг сул байгааг харууллаа. 10-р сард Хятадын үйлдвэрлэлийн салбар гэнэтийн уналттай байсан бол үйлдвэрлэлийн бус салбарын хувьд өсөлт мэдэгдэхүйц удааширчээ.
Үүнтэй холбоотойгоор Шанхайн Shenzhen CSI 300 болон Shanghai Composite индексүүд 0.5% ба 0.3%-иар тус тус буурсан бол Hang Seng индекс 1%-иар унасан нь Бээжингийн сүүлийн үеийн эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого нь нэн хэрэгцээтэй байгааг харуулж байна.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616