Reddit IPO хийх зөвшөөрлөө хүслээ

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

2005 онд үүсгэн байгуулагдсан АНУ-ын сошиал медиагийн томоохон платформуудын нэг болох Reddit компани Үнэт цаас, биржийн хороонд IPO хийх зөвшөөрлийн хүсэлтээ хүргүүлжээ. Тус компани нь гуравдугаар сард Нью-Йорк хөрөнгийн бирж дээр “RDDT” үсгэн тэмдэглэгээтэй гарахаар төлөвлөж байна. Сан-Францискогоос гаралтай тус компанийн хувьд 10 тэрбум орчим ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд IPO-өөр нийт хувьцааныхаа 10%-ийн санал болгох ажээ.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Хамгийн том онлайн аялалын агентлагуудын нэг болох Booking (NASDAQ: BKNG) өнгөрсөн онд нэгж хувьцаанд ногдох өгөөж 32 ам.доллар, нийт ашиг нь 4.8 тэрбум ам.доллар гарснаар хувьцааны ханш нь 4.3% өсч 3,901.99 ам.долларт хүрлээ.

МХБ-ийн арилжааны тойм

2024.02.22-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 8,286,357 ширхэг хувьцаа 872,549,316 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 17,536 ширхэг нэгж эрх 7,456,464 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 30 ширхэг үнэт цаас 2,996,100 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 3 ширхэг үнэт цаас 297,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,943,856,640 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн 65%-тай төмрийн баяжмал 1,146,045,120 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,300 тонн 52%-тай төмрийн хүдэр 1,195,342,848 төгрөгөөр, 6,300 тонн 58%-тай төмрийн баяжмал 1,536,869,376 төгрөгөөр, нийт 17,702,416,764 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (MSE: JLT)-ийн хувьцаа 92 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • Компанийн тухай хуулийн 46.1, 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй.

    2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ ирүүлсэн.

    Үүнээс нэр бүхий 40 хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас нийт 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг ирүүлжээ.

Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Өөрт байгаа мөнгөн хөрөнгөө ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээнд оруулж түүнийхээ өгөөжийг нь хүртэх үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэнэ.

Хөрөнгө оруулалтын түгээмэл хэрэгслүүд

Бидэнтэй холбогдох:

☎️70121616

📲Android: https://play.google.com/store/apps/details?id=com.dbx.novel&hl=en&gl=US

📲IOS: https://apps.apple.com/us/app/novel-investment/id6446100574

🌐https://trader.novel.mn/