• Novel's Newsletter
  • Posts
  • АНУ-ын засгийн газрын бондын өгөөж буурлаа

АНУ-ын засгийн газрын бондын өгөөж буурлаа

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн Кристофер Уоллер ХНС-аас эдийн засгийг царцааж, инфляцийг зорилтот түвшин буюу 2 хувьд буцаах бодлого хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд инфляци буурснаар бодлогын хүү мөн буурна хэмээн мэдэгдсэнээр АНУ-ын 2 жилийн бондын өгөөж буурч 4.74 хувь, 10 жилийн бондын өгөөж 4.3 хувьд хүрлээ.

АНУ-ын голлох индексүүдийн хөдөлгөөн:

Dow Jones 35,416.98 (0.24%)

S&P 500 4,554.89 (0.10%)

NASDAQ 14,281.76 (0.29%)

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

БНХАУ-ын эдийн засгийн голлох тайлан, мэдээнүүд гарах гэж буйтай холбоотойгоор болон АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ өсгөхөө хойшлуулах тухай албан бус мэдэгдлүүд гарснаар Азийн хөрөнгийн зах зээлийн идэвхи буурлаа.

Мөн энэ Пүрэв гарагт гарах Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын индекс хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгэснээс үүдэн Хятадын хөрөнгийн биржийн томоохон хувьцаанууд уналаа. Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын худалдын авалтын индекс нь эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч болох үйлдвэрлэлийн салбарын идэвхижлыг харуулдаг бөгөөд Хятадын үйлдвэрлэлийн салбар энэ онд буураад байгаа билээ.

Азийн хөрөнгийн зах зээлийн голлох индексүүдийн хөдөлгөөн:

Shanghai Shenzhen CSI 300 3,494.98 (0.67%)

Shanghai Composite 3,030.39 (0.27%)

Hang Seng 17,075.50 (1.77%)

KOSPI 2,520.24 (0.06%)

Nikkei 225 33,439.50 (0.09%)

Nifty 50 20,003.30 (0.57%)

МХБ-ийн арилжааны тойм

2023.11.28-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 763,062 ширхэг хувьцаа 183,796,290 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,560 ширхэг нэгж эрх 3,939,083 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 46 ширхэг үнэт цаас 4,600,000 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,140 ширхэг үнэт цаас 114,000,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,793,424,640 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 980,860,435.5төгрөгөөр, “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 7,194,620,160 нийт 17,275,240,609 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Эрдэнэс Сольюшинс ХК (MSE: AMT)-ийн хувьцаа 10 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 5.8 хувь өссөн байна.

  • Говь” ХК өөрийн эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах үл хөдлөх хөрөнгийг “Улаанбаатар Принт“ ХХК-д 1.4 тэрбум төгрөгөөр худалдан борлуулахаар шийдвэрлэжээ. “Говь“ ХК нь Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.доллар буюу 103 тэрбум төгрөгийн урт хугацаат эргэлтийн хөрөнгийн санхүүжилт аваад байгаа билээ.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616