• Novel's Newsletter
  • Posts
  • БНХАУ бодлогын хүүгээ түүхэн доод түвшинд хүргэлээ

БНХАУ бодлогын хүүгээ түүхэн доод түвшинд хүргэлээ

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

БНХАУ-ын Ардын банкнаас эдийн засгийн сэргэлтийг дэмжих, юанийн ханш улам сулрахаас урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан бодлогын хүү /LPR/-г 3.45%-д хадгалсан бол ипотекийн зээлийн хүүг тодорхойлдог таван жилийн зээлийн үндсэн хүүг 4.2%-д хэвээр үлдээсэн нь түүхэн доод хэмжээ байлаа. Ардын банкнаас дотоодын эдийн засгийг дэмжихийн тулд хөрвөх чадварын нэмэгдүүлэхээр ажиллаж ирсэн ч нөлөө үзүүлэхгүй байгаа тул хөрөнгө оруулагчид зээлийн үндсэн хүүг илүү танахыг шаардаж байгаа. Шинжээчид зээлийн хүүг бууруулснаар Хятадын эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжинэ гэж үзэж байгаа ажээ. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор юанийн ханш чангарч голлох индексүүд өслөө.

USD/CNY 7.1695 (0.57%)

БНХАУ-ын голлох индексүүдийн хөдөлгөөн: 

Shanghai 3,070.22 (0.52%)

Hang Seng 17,751 (1.49%)

CSI 1000 6,248.36 (0.79%)

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Газрын тосны гол импортлогч Хятад улс зээлийн үндсэн хүүгээ хэвээр үлдээж байгаатай холбоотойгоор газрын тосны үнэ Азийн түүхий эдийн зах зээл дээр бага зэрэг өсч Брент нефтийн фьючерс баррель нь 0.2%-иар өсч 80.78 доллар болсон бол Түүхий нефт /Crude Oil WTI/-ийн үнэ 0.2%-иар өсч, баррель нь 76.22 ам.долларт хүрсэн байна.

АНУ болон ОПЕК-ийн өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдлээр АНУ-ын газрын тосны нөөцийн хэмжээ таамаглаж байснаас их өссөнтэй холбоотойгоор газрын тосны ханш 4 дэх долоо хоногтоо уналттай байна. Шинжээчид газрын тосны гол үйлдвэрлэгчид болох Саудын Араб болон Орос улсууд нийлүүлэлтээ танах төлөвтэй байгаа хэмээн үзэж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 26-нд болох ОПЕК-ийн “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага”-ын уулзалтад анхаарлаа хандуулж байна..

МХБ-ийн арилжааны тойм

2023.11.17-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 872,503 ширхэг хувьцаа 263,207,805 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 9,644 ширхэг нэгж эрх 2,348,747 төгрөгөөр, “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,871,567,360 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 993,297,112.5 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,800 тонн төмрийн баяжмал 1,988,314,220 нийт 12,118,735,245 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Увс чацаргана ХК (MSE: CHR)-ийн хувьцаа 402.5 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • СЗХ-ны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 683-р тогтоолоор “Новел Ассет Менежмент“ ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.

Таны мэдлэгт…

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?

Банк болон ББСБ нь зээл болон ирээдүйд олох орлогоороо хөрөнгийн багц бүрдүүлэн түүнийгээ үнэт цаасжуулан хөрөнгө оруулагчдад санал болгодог. Худалдан авсан хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай өндөр өгөөж хүртэх боломж олгодог бүтээгдэхүүн юм.

Бидэнтэй холбогдох:

☎️70121616