- Novel's Newsletter
- Posts
- Өндөр өгөөжтэй бондын захиалга авч байна
Өндөр өгөөжтэй бондын захиалга авч байна
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
НОМТ НАРАН БОНД ЗАХИАЛГА АВЧ БАЙНА 👉👉👉
📌Биржийн бус зах зээл дээр боловсролын салбарын анхдагч болж "Ерөнхий Боловсролын Номт Наран сургууль" ХХК бонд гаргалаа. 📖📖📖
☝️Тус сургууль нь 2016 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2023 онд үйл ажиллагаа өргөжүүлэх үүднээс хүн амын нягтаршил өндөртэй Яармагийн бүсэд шинэ салбар нээж ашиглалтад оруулсан. Одоо тус салбарын байрыг өргөтгөж цогцолбор сургууль болохоор ажиллаж байна.
“Номт Наран бонд” нь зах ээлийн жишиг хүү болон хөрөнгө оруулагчдын саналаар харьцангуй өндөр хүүтэй буюу жилийн 23 хувийн хүүтэйгээр танд санал болгож байна. 💹⬆️⬆️
“НОМТ НАРАН” БОНДЫН НӨХЦӨЛ 👉
🔗Бондын үнэ: 1,000,000 төгрөг
🔗Татан төвлөрүүлэх дүн: 1.2 тэрбум
🔗 Хүү: 23 хувь
🔗Хүү төлөх давтамж: 6 сар тутам
🔗 Хугацаа: 12 сар
🔗Хүүгийн орлогын татвар: 10 хувь
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол – 70121616, 91110963
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Nvidia (NASDAQ:NVDA) компани энэ оны сүүлээр шинэ хиймэл оюун ухааны процессор гаргах гэж байгаа мэдэгдсэнээр хувьцааны ханш нь 2%-иар өсч 901 ам.долларт хүрлээ. Nvidia дата төвүүд болон бусад хиймэл оюун ухаан хөгжүүлэлтдээ ойролцоогоор 250 тэрбум ам.долларыг зарцуулахаа мэдэгдсэн бөгөөд хиймэл оюун ухааны чипны зах зээл жилд дунджаар 25 хувийн өсөлттэй байна.
МХБ-ийн арилжааны тойм
2024.03.19-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 1,882,166 ширхэг хувьцаа 798,302,966 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 61,987 ширхэг нэгж эрх 47,199,884 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 98 ширхэг үнэт цаас 9,800,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 50 ширхэг үнэт цаас 5,000,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 128,000 тонн баяжуулсан коксжих нүүрс 69,239,208,960 төгрөгөөр нийт 70,099,511,810 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Монгол керамик ХК (MSE: KEK)-ийн хувьцаа 2,975 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/uGYZg4XvgSxSP3zr7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616