Хөрөнгийн зах зээлийн тойм

2023 оны 10 дугаар сарын 26

МХБ-ийн арилжааны тойм

МХБ-ийн арилжааны тойм

2023.10.25-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 575,807 ширхэг хувьцаа 182,439,249 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 17,776 ширхэг нэгж эрх 9,455,903 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 225 ширхэг үнэт цаас 11,245,550 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,321 ширхэг үнэт цаас 131,944,110 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 8,339,527,680 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 128,000 тонн эрчим хүчний нүүрс 28,304,836,992 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 6,500 тонн төмрийн хүдэр 1,715,408,077.5 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,800 тонн төмрийн баяжмал 1,724,205,042 төгрөгөөр, нийт 40,419,062,604 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Хүннү Менежмент ХК (MSE: HBZ)-ийн хувьцаа 1,380 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар дамжуулан нээлттэй арилжсан "ЭТТ-Бонд"-ын 4 дүгээр транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн 766,182 ширхэг бондыг эргэн дуудах компанийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрийн дагуу хоёрдогч зах зээлийн арилжааг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зогсоолоо.

BREAKING NEWS🔥

Google-ийн толгой компани болох Alphabet (GOOGL.O)-ийн үүлэн системийн бизнес хөгжил сүүлийн 11 улиралд хамгийн удаашралтай байгаа бөгөөд Google Cloud-ийн 3-р улирлын орлого 8.41 тэрбум доллар болсон нь 2021 оны эхний улирлаас хойших хамгийн бага өсөлт юм. Үүнтэй холбоотойгоор компанийн хувьцаа одоогийн байдлаар 9.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол гол өрсөлдөгч болох Microsoft-ын (MSFT.O) клоуд нэгжийн борлуулалт хүлээлтийг давж 24.3 тэрбум ам.доллар болж хувьцааны ханш 3 хувиар өслөө.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Олон улсын түүхий эдийн зах зээл дээр алтны ханш сүүлийн өдрүүдэд өсөөд байна.

Израйль-Газын мөргөлдөөн болон АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд, тэр дундаа 3-р улирлын ДНБ, PCE үнийн индекс зэрэг хүлээлтүүд нөлөөлснөөр алтны ханш өслөө. Спот алтны үнэ 0.7%-иар өсч, унц нь 1983.89 ам.доллар болсон бол АНУ-ын алтны фьючерс 0.5%-иар өсч 1995.20 ам.доллар болжээ. Гэвч долларын индекс болон АНУ-ын засгийн газрын бонд/US 10-year Treasury yield/-ын өгөөж мөн өссөн нь алтны өсөлтийг бага зэрэг хязгаарлахад хүргэлээ.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 10 дүгээр сарын 26-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/tEZnGGSeKruFnNri8

Бидэнтэй холбогдох:

☎️70121616