Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

2023 оны 11 дүгээр сарын 1

МХБ-ийн арилжааны тойм

2023.10.31-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 958,675 ширхэг хувьцаа 226,839,460 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 6,353 ширхэг нэгж эрх 1,340,415 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,022 ширхэг үнэт цаас 102,200,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,744,358,400 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3000 тонн төмрийн баяжмал 1,060,244,625 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,800 тонн төмрийн баяжмал 1,641,224,200 төгрөгөөр, нийт 11,776,207,100 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Монложистик Холдинг ХК (MSE: MLG)-ийн хувьцаа 182.7 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 14.9 хувь өссөн байна.

“Сүү“ ХК-ийн 2023 оны 10-р сарын 30-ны өдрийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирал М. Болодыг ажлаас чөлөөлж Б. Гантулгыг гүйцэтгэх захирлаар томиллоо.

BREAKING NEWS🔥

Жижиг дунд бизнес эрхлэгчид болон стартапуудад оффисын байрны түрээсийн үйлчилгээг уян хатан нөхцлөөр санал болгодог WeWork (WE) компани дампуурлаа зарлах магадлалтай болсноор хувьцаа нь 34 хувиар уналаа. WeWork (WE) нь 47 тэрбум долларын үнэлгээтэй байсан ба бонд эзэмшигчдэдээ хүүгийн төлбөрөө төлж чадахгүй болсны улмаас дефолтод орох нөхцөл үүсчээ. Одоогоор бонд эзэмшигчидтэйгээ тохиролцоонд хүрч, боломжит дефолтоос урьдчилан сэргийлэхийн тулд дахин долоо хоног асуудлыг хэлэлцэхээр болов.

Тус компани нь өнгөрсөн 8-р сард бүтцийн өөрчлөлт хийж салбартаа туршлагатай мэргэжилтнүүдээр  удирдах зөвлөлөө сольж, санхүүгийн бүтцийн өөрчлөлт болон түрээсийн гэрээндээ өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа билээ.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн мөнгөний бодлогын шийдвэр өнөөдөр гарах бөгөөд хөрөнгө оруулагчид бодлогын хүүг 5.5 хувиас өсөхгүй гэж үзэж байгаатай холбоотойгоор S&P 500 индексийн ханш өслөө.

Хөрөнгийн зах зээлийн голлох индексүүдийн хөдөлгөөн:

  • S&P 500 0.6%

  • Nasdaq 0.5%

  •  Dow Jones Industrial Average 0.3% тус тус өссөн байна.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616