- Novel's Newsletter
- Posts
- Японы Nikkei 225 индексийн ханш 1990 оноос хойш анх удаа 34,000 иенийг давлаа
Японы Nikkei 225 индексийн ханш 1990 оноос хойш анх удаа 34,000 иенийг давлаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Японы Nikkei 225 индексийн ханш 1990 оноос хойш анх удаа 34,000 иенийг давлаа. Ийнхүү Nikkei 225 индексийн өсөх болсон гол шалтгаан нь шинэ он гарсны дараа Япон улсад болсон аймшигт газар хөдлөлтийн нөлөөгөөр олон хүн амь үрэгдэж, их хэмжээний хохирол учирсантай холбоотойгоор Японы төв банкнаас эдийн засгийг дэмжих зөөлөн бодлогоо зогсоохоо хойшлуулна гэсэн таамаглал байлаа.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
11-р сар -63.20B Таамаглал -65.00B 10-р сар -64.50B
АНУ-ын 11-р сарын экспорт импортын тайлангаар АНУ-ын худалдааны тэнцлийн алдагдал өнгөрсөн сараас 2%-иар, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 13.8%-иар бага гарчээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүдийн хөдөлгөөн:
Dow Jones 37,525.16 0.42%
S&P 500 4,756.50 0.15%
Nasdaq 14,857.71 0.09%
Dollar Index 102.234 0.01%
МХБ-ийн арилжааны тойм
2024.01.09-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 747,587 ширхэг хувьцаа 864,164,024 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 22,327 ширхэг нэгж эрх 10,326,596 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 3,025 ширхэг үнэт цаас 302,410,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 3,292,116,480 төгрөгөөр 4,156,280,504 төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Эрдэнэт хүнс ХК (MSE: TAS)-ийн хувьцаа 3921 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 12 хувь өссөн байна.
2023 онд "Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төв" ТӨХХК-д нийт 169,019 үнэт цаасны данс нээгдсэнээс иргэний 109,144 шинэ данс, аж ахуй нэгжийн 175 шинэ данс, 59,700 үнэт цаасны холболтын данс тус тус нээгдсэн байна.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/GdCPMKLeSMHAxtos6.
Бидэнтэй холбогдох:
☎️70121616