- Novel's Newsletter
- Posts
- Xpeng энэ онд хиймэл оюун ухаан хөгжүүлэлтэнд хөрөнгө оруулалт хийж, ажиллах хүчээ нэмэгдүүлнэ
Xpeng энэ онд хиймэл оюун ухаан хөгжүүлэлтэнд хөрөнгө оруулалт хийж, ажиллах хүчээ нэмэгдүүлнэ
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng (NYSE:XPEV) компани өөрсдийн байр суурь, өрсөлдөх чадвараа сайжруулах зорилгоор энэ жил 4,000 ажилчин авч ажиллах хүчээ 25%-иар өсгөн, 3.5 тэрбум юанийг цахилгаан автомашины ухаалаг удирдлагын хиймэл оюун хөгжүүлэх судалгаанд зарцуулна хэмээн мэдэгдлээ. Улмаар тус компанийн хувьцааны ханш 3.9% өсөж 9.52 ам.долларт хүрээд байна.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Дэлхийн томоохон чип үйлдвэрлэгчдийн нэг NVIDIA Corporation (NASDAQ:NVDA) компанид чипээ нийлүүлдэг Өмнөд Солонгос улсын SK Hynix Inc (KS:000660) компанийн хувьцаа 2023 он гарсаар 2 дахин өсч хувьцааны ханш нь 152,000 вон-д хүрсэн бөгөөд KOSPI индекс мөн 1%-иар өслөө. SK Hynix нь хиймэл оюун ухааны чипны хурдны тооцооллын хэсэг болох өндөр зурвасын санах ой (HBM)-г үйлдвэрлэдэг ганц үйлдвэрлэгч гэдгээрээ бусад санах ойн чип үйлдвэрлэгчдээс давуу юм.
МХБ-ийн арилжааны тойм
2024.02.19-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 5,800,997 ширхэг хувьцаа 928,070,412 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 5,721 ширхэг нэгж эрх 2,468,951 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 45 ширхэг үнэт цаас 4,456,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 12,865,380 ширхэг үнэт цаас 1,093,557,300 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн 65%-тай төмрийн баяжмал 1,113,553,056 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,300 тонн 52%-тай төмрийн хүдэр 1,388,761,920 төгрөгөөр, 6,300 тонн 58%-тай төмрийн баяжмал 1,570,369,248 төгрөгөөр, нийт 6,101,236,887 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Дархан зочид буудал ХК (MSE: DZG)-ийн хувьцаа 102.63 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын санхүүгийн тайлан гарч компаниуд цэвэр ашгиас ногдол ашиг тараахаа мэдэгдсээр байна. Ногдол ашиг тараахаа мэдэгдсэн компаниуд:
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
Бидэнтэй холбогдох:
☎️70121616