- Novel's Newsletter
- Posts
- Хятад улс БОДЛОГЫН ХҮҮ-гээ хэвээр хадгалана
Хятад улс БОДЛОГЫН ХҮҮ-гээ хэвээр хадгалана
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
БНХАУ-ын Төв банкнаас шинжээчдийн таамаглаж байснаар бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх шийдвэр гаргалаа. АНУ-ын Холбооны нөөцийн сангаас мөнгөний бодлогоо зөөлрүүлэх төлөвтэй байгаа нь Хятадын мөнгөний бодлогод өөрчлөлт орох боломжийг хязгаарлаж байна хэмээн шинжээчид үзэж байна. Дефляцид орсноор Хятад улсын хувьд эдийн засгаа дэмжихийн тулд олон арга хэмжээг авч байгаа хэдий ч бодлогын хүүгээ түрэмгийлэн өөрчлөх нь тус улсын эдийн засагт эрсдэл үзүүлэх боломжтой байгаа билээ.
Хятадын хөрөнгийн зах зээлийн голлох индексийн хөдөлгөөн:
Shanghai 2,886.85 0.73%
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Энэ долоо хоногт шинжээчид болон хөрөнгө оруулагчид АНУ-ын Холбооны нөөцийн сангаас гарах бодлогын хүүгийн мэдэгдэл гарахыг хүлээж байна. ХНС-аас нэгдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ бодлогын хүүг өөрчлөхгүй, мөн инфляцийг зорилтот түвшин болох 2%-д хүргэхэд цаг хугацаа шаардлагатай хэмээн мэдэгдээд байсан билээ. Мөн санхүүгийн тайлангийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор шинжээчид болон хөрөнгө оруулагчид томоохон компаниуд, аж ахуй нэгжүүдийн тайланг хүлээж таамаглалаа дэвшүүлсээр байна.
МХБ-ийн арилжааны тойм
2024.02.16-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 23,627,811 ширхэг хувьцаа 2,351,775,164 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 14,430 ширхэг нэгж эрх 2,941,405 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 50 ширхэг үнэт цаас 5,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 6 ширхэг үнэт цаас 600,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд "Энержи Ресурс" ХХК-ийн 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,765,801,600 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 37,800 тонн 52%-тай төмрийн хүдэр 8,056,695,465 төгрөгөөр, нийт 23,182,813,634 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Гутал ХК (MSE: GTL)-ийн хувьцаа 55,000 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 13.8 хувь өссөн байна.
МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын санхүүгийн тайлан гарч компаниуд цэвэр ашгиас ногдол ашиг тараахаа мэдэгдсээр байна. Ногдол ашиг тараахаа мэдэгдсэн компаниуд:
“ГУТАЛ” ХК /Сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас/
“СҮҮ” ХК /Сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас/
“ГЕРМЕС ЦЕНТР” ХК /Сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас/
“АПУ” ХК /Сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас/
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/uGYZg4XvgSxSP3zr7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616