- Novel's Newsletter
- Posts
- “Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш 9.9 хувь өслөө
“Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш 9.9 хувь өслөө
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
“Тавантолгой” ХК нь 11 дүгээр сарын 7-ны өдөр МХБ-ийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар 98 багц буюу 627,200 тонн коксжих нүүрсийг 370,862,908,416 төгрөгөөр арилжсантай холбоотойгоор 11 дүгээр сарын 8-ны өдөр тус компанийн хувьцааны ханш 9.9 хувь өсч 13,290 төгрөгөөр хаалтаа хийлээ. Мөн уг арилжаатай холбоотойгоор “Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй гарах төлөвтэй байна.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
БНХАУ-ын жижиглэнгийн худалдаа буурч, үйлдвэрлэлийн салбар уналттай байгаатай холбоотойгоор аравдугаар сард тус улс дахин дефляцийн бүст орлоо. Хэрэглээний үнийн индекс (CPI) өмнөх оны 10 дугаар сард 2.7 хувьтай байсан бол энэ оны 10 дугаар сард -0.2 хувьтай гарчээ.
10-р сарын датанаас харахад засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимтэй дэмжих хөтөлбөрүүд, юанийн ханш сул байгаа болон "Алтан долоо хоног" амралтын өдрүүдийн хямдрал зэргээс хамаарсан эрэлт хэрэгцээ нь нийт худалдааг сайжруулахад төдийлөн нөлөөлсөнгүй. Мөн экспортын хэмжээ хүлээлтээс буурч, импортын хэмжээ өссөн байна. Өнгөрсөн 10 дугаар сарын 25-нд Хятадын засгийн газраас дөрөвдүгээр улиралд 1 их наяд юань буюу 136 тэрбум ам.долларын бонд гаргах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвлөгөөгөө олон нийтэд мэдэгдсэн билээ.
МХБ-ийн арилжааны тойм
2023.11.08-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 756,116 ширхэг хувьцаа 179,776,794 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 29,829 ширхэг нэгж эрх 21,390,004 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 66,895 ширхэг үнэт цаас 404,045,800 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,777,766,400 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3250 тонн төмрийн хүдэр 951,703,350 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 13,600 тонн төмрийн баяжмал 3,396,848,880 төгрөгөөр нийт 13,731,531,228 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Тавилга ХК (MSE: TVL)-ийн хувьцаа 4,215 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооноос банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay үйлчилгээг санал болгож буй “Инновэйшн Инвестмент" ХХК-ийн анх удаа нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэлээ.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616