• Novel's Newsletter
  • Posts
  • АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр 150,000 ажлын байр нэмэгдлээ

АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр 150,000 ажлын байр нэмэгдлээ

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

10-р сард АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд 150,000 ажлын байр нэмэгдсэн нь хүлээлтээс 16.6 хувиар бага байсан бол ажилгүйдлийн түвшин 3.8%-иас 3.9%-д хүрч өссөн ба цагийн дундаж цалин 0.2%-иар өссөн нь хүлээлтээс доогуур байв. Уг мэдээллээс үүдэн шинжээчид Холбооны Нөөцийн Сан энэ жил бодлогын хүүгээ өсгөхгүй гэсэн хүлээлтээс үүдэн голлох индексүүд бага зэрэг өсч байна.

  • Dow Jones 34,061.3 0.66%

  • S&P 500 4358.3 0.94%

  • Nasdaq 13,478.3 1.38%

  • US Dollar index 104.8 0.01%

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Израйль-Хамас-ын дайн даамжрахгүй гэсэн хүлээлтээс үүдэн Ойрхи дорнодод нийлүүлэлт тасрах магадлал үүсч газрын тосны үнэ хоёр дох долоо хоногтоо уналаа.

  • Crude Oil WTI Futures 81.00 (+0.61%)

  • Brent Oil Futures 85.31 (+0.49%)

МХБ-ийн арилжааны тойм

2023.11.03-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 177,653 ширхэг хувьцаа 70,601,026 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 13,321 ширхэг нэгж эрх 2,516,620 төгрөгөөр, Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаас 600,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,920,161,280 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3000 тонн төмрийн баяжмал 1,080,462,075 төгрөгөөр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 6,800 тонн төмрийн баяжмал 1,804,561,220 төгрөгөөр, "Эрдэнэс Тавантолгой" ХК 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 65,598,350,720 төгрөгөөр нийт 77,477,252,940 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Айтүүлс ХК (MSE: ITLS)-ийн хувьцаа 67.75 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 11.1 хувь өссөн байна.

10 дугаар сард Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд нийт 3590 үнэт цаасны данс нээгдсэнээс шинэ үнэт цаасны данс 264, холболтын данс 3326 тус тус нээгдсэн байна.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616