- Novel's Newsletter
- Posts
- Хөрөнгийн зах зээлийн тойм
Хөрөнгийн зах зээлийн тойм
2023 оны 10 дугаар сарын 24
МХБ-ийн арилжааны тойм
2023.10.23-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 626,051 ширхэг хувьцаа 107,471,854 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 11,023 ширхэг нэгж эрх 5,739,648 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 747 ширхэг үнэт цаас 37,350,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 30 ширхэг үнэт цаас 2,947,360 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 3,621,888,000 төгрөгөөр, “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 8,088,883,200 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 32,500 тонн төмрийн хүдэр 7,907,287,050 төгрөгөөр нийт 19,771,567,112 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Эрээнцав ХК (MSE: ECV)-ийн хувьцаа 6,060 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 14.99 хувь өссөн байна.
Монголбанк төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа.
BREAKING NEWS🔥
Дэлхийн хамгийн том крипто валют болох Биткойнд суурилсан биржээр арилжаалагдах сангийн нэгж эрх /ETF/ АНУ-ын хадгаламж-ийн төвд / Depository Trust and Clearing Corporation / бүртгэгдсэн нь тус байгууллагын вэбсайтад нийтлэгдсэний улмаас ханш сүүлийн өдрүүдэд огцом өсч өмнөх өдрийн хаалтын ханшаас 11% буюу 33,433.8 долларт хүрсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Мөн бусад алт койнуудын ханш Биткойныг даган өсч байгаа бөгөөд жишээлбэл Ethereum койн 7% өсөөд байна.
Биткойны ETF гарснаар сүүлийн нэг жилийн хугацаанд крипто валютын зах зээлд болж өнгөрсөн үнийн уналт, томоохон дампуурлуудаас үүдсэн хөрвөх чадварын хомсдолдыг сэргээж крипто валютуудын арилжаа цаашид идэвхжихээр харагдаж байна.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Бондын өгөөж буурсантай холбоотойгоор унаад байсан технологийн хувьцаанууд даваа гарагт эргэн сэргэлээ. Энэ долоо хоногт томоохон банкууд, санхүүгийн байгууллагууд болон Microsoft, Alphabet, Meta Platforms, Amazon, General Motors зэрэг томоохон технологийн компаниуд орлогын тайлангаа гаргах гэж байна. Харин өнөөдөр тайлан нь гарах Microsoft, Alphabet, Coca-Cola зэрэг компаниудын санхүүгийн мэдээлэл зах зээлд томоохон нөлөө үзүүлэхээр байна.
Шинжээчдийн таамаглал:
1. Майкрософт: Майкрософт корпорацийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2.65 доллар, орлого 54.5 тэрбум ам.доллар байх төлөвтэй байна.
2. Alphabet: Google-ийн толгой компани болох Alphabet Inc Class C 75.9 тэрбум ам.долларын орлого олж нэгж хувьцаанд 1.45 долларын ашиг олно гэж таамаглаж байна.
3. Кока-Кола: Кока-Кола 11.4 тэрбум долларын орлоготой нэгж хувьцаанаас 69 центийн ашиг тайлагнах төлөвтэй байна.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 10 дүгээр сарын 26-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/tEZnGGSeKruFnNri8
Бидэнтэй холбогдох:
☎️70121616