• Novel's Newsletter
  • Posts
  • Google-ийн шинэ хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн "Gemini" нээлтээ хийлээ

Google-ийн шинэ хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн "Gemini" нээлтээ хийлээ

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Google компанийн шинэ хиймэл оюун ухааны загвар болох Gemini нээлтээ хийсний дараагаар Alphabet (GOOGL.O)-ийн хувьцааны үнэ 5.3%-иар өсчээ. Шинжээчид тус хиймэл оюун ухааны загвар нь Microsoft-ын OpenAI-тай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болно хэмээн найдлага тавьж байгаа билээ.

АНУ-ын технологийн компаниудын хувьцааны ханш:

Alphabet (NASDAQ: GOOGL) $136.93  

Microsoft (NASDAQ: MSFT) $370.95 

Amazon (NASDAQ: AMZN) $146.88

Meta Platforms (NASDAQ: META) $326.59

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Хөрөнгө оруулагчид Японы төв банкнаас бага хувьтай байсан бодлогын хүүг өсгөнө хэмээн таамагласнаар иений ханш 2% өслөө. Мөн Японы дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дугаар улирлаас 160% унасан үзүүлэлэлттэй гарлаа.

Японы голлох индексүүдийн хөдөлгөөн:

Nikkei 225           32,314.50           1.66%

TOPIX                    2,327.09          1.39%

МХБ-ийн арилжааны тойм

2023.12.07-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 697,854 ширхэг хувьцаа 285,291,696 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 71,677 ширхэг нэгж эрх 8,001,908 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 37,880 ширхэг үнэт цаас 250,008,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 25,600 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,715,468,800 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 89,600 тонн 1/3 коксжих нүүрс 5,406,589,440 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 972,548,544 төгрөгөөр нийт 24,637,907,388 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Монгол керамик ХК (KEK)-ийн хувьцаа 1955 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • Мост Финтек” компанийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болж нийт захиалга 102.8%-тай хаагдлаа. Тус IPO нь нийт 5.8 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх байснаас 1,678 хөрөнгө оруулагчийн 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг амжилттай татан төвлөрүүлжээ.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616