• Novel's Newsletter
  • Posts
  • АНУ-ын түүхий нефтийн нөөц 3.6 сая баррелиар өссөнөөр газрын тосны үнэ буурлаа

АНУ-ын түүхий нефтийн нөөц 3.6 сая баррелиар өссөнөөр газрын тосны үнэ буурлаа

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Евробүсийн 9-р сарын худалдааны тэнцлийн мэдээ өмнөх сараас 69.5 хувиар өсч 10 их наяд евро гарлаа.

Евробүсийн голлох индексүүдийн хөдөлгөөн:

FTSE 7,486.91 0.62%

DAX 15,748.17 0.86% 

Euro Stoxx 50 4,317.45 0.60%

CAC 40 7,211.99 0.37%

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын түүхий нефтийн нөөц 3.6 сая баррелиар өссөнтэй холбоотойгоор Лхагва гарагт газрын тосны үнэ буурлаа. Шинжээчид нөөцийн хэмжээг 1.8 сая баррелиар өснө гэсэн хүлээлттэй байсан тул түүхий нефтийн фьючерс 2 хувиар буурч, баррель нь 76.66 ам.доллар болсон бол Брент нефтийн үнэ 1.5 хувиар буурч, баррель нь 80.89 ам.доллар болжээ.

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага/Organization of Petroleum Exporting Countries/ болон Олон улсын энержи агентлаг/International Energy Agency/-аас АНУ болон БНХАУ-ын газрын тосны эрэлтийг ирэх жилд өндөр байхаар тооцоолжээ.

МХБ-ийн арилжааны тойм

2023.11.15-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 2,196,308 ширхэг хувьцаа 179,530,349 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 9,841 ширхэг нэгж эрх 2,524,547 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,318 ширхэг үнэт цаас 131,800,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 285,715 ширхэг үнэт цаас 300,000,750 төгрөгөөр, “Энержи Ресурс” ХХК-ийн 25,600 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,240,993,280 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 942,777,495 төгрөгөөр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"ХХК-ийн 6,800 тонн төмрийн баяжмал 1,907,584,110 нийт 21,705,210,531 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Тавилга ХК (MSE: TVL)-ийн хувьцаа 7,360 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна. Тус компанийн хувьцаа долоо хоногийн хугацаанд 32 хувь өссөн бөгөөд компанийн зах зээлийн үнэлгээ 903,469,440₮ байгаа нь эзэмшиж буй газрын үнэлгээнээс харьцангуй хямд байна гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

  • Тахько“ ХК энгийн хувьцаа эзэмшигч Л.Буянбатын (557,041 ширхэг-46.81 хувь) шаардлагаар 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар шийдвэрлэжээ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгож, шинээр ТУЗ-ийн гишүүдийг сонгох, ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргад олгох цалин, мөнгөн урамшууллын хэмжээг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Таны мэдлэгт…

"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.

2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар

Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7

Бидэнтэй холбогдох:

☎️70121616