• Novel's Newsletter
  • Posts
  • Хятад улс дотооддоо гадны технологийг ашиглахгүй байх арга хэмжээг авсаар байна

Хятад улс дотооддоо гадны технологийг ашиглахгүй байх арга хэмжээг авсаар байна

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Хятад улсаас гадны технологийн хэрэглээг бууруулж, дотоодын технологийг дэмжих урт хугацааны зорилгынхоо хүрээнд тус үйл ажиллагаагаа эрчимтэй хэрэгжүүлж засгийн газрын агентлагууд болон төрийн оролцоо бүхий аж ахуй нэгжүүд ажилчдаа ажил дээрээ iPhone утас авчрахгүй байхаар шаардсан тухай Bloomberg-ээс мэдээлснээр Apple-ийн хувьцааны ханш баасан гарагт 0.7%-иар буурлаа.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Intel корпораци (NASDAQ:INTC) "AI Everywhere" арга хэмжээгээрээ өөрсдийн хамгийн сүүлийн үеийн E-Core Xeon CPU бүтээгдэхүүнээ танилцуулснаар хувьцааны ханш нь 2.2%-иар өсч 46.16 ам.долларт хүрсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 74.5%-иар өсчээ.

МХБ-ийн арилжааны тойм

2023.12.15-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 373,607 ширхэг хувьцаа 153,300,436 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 5,951 ширхэг нэгж эрх 4,312,007 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 416 ширхэг үнэт цаас 41,598,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 4,874,951 ширхэг үнэт цаас 981,372,655 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,648,962,560 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 982,051,389 төгрөгөөр, “Тавантолгой” ХК-ийн 627,200 тонн эрчим хүчний нүүрс 369,007,776,256 төгрөгөөр нийт 379,819,373,303 төгрөгөөр арилжигдсан байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Улаансан ХК (MSE: UNS)-ийн хувьцаа 3,174 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • "Хас Банк" ХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн R-2023-84 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахгүйгээр эчнээ санал хураалт хэлбэрээр явуулахаар болжээ. 

    Эчнээ санал хураалтын үргэлжлэх хугацаа: 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цаг хүртэл

    Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр.

    Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудлууд:

          1. "Хас Банк" ХК-ийн Ногдол ашгийн бодлогод нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлах тухай

          2. "Хас Банк" ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн ногдол ашиг зарлан хуваарилах тухай

Таны мэдлэгт…

Хөрөнгө оруулалт хийх шалтгаан

Бидэнтэй холбогдох:

☎️70121616