- Novel's Newsletter
- Posts
- Япон улсын эдийн засаг 2.1 хувиар буурлаа
Япон улсын эдийн засаг 2.1 хувиар буурлаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Япон улсын ДНБ өмнөх улирлаас 0.5%-иар буурч гарлаа. Шинжээчид өндөр инфляци болон иенийн ханш суларч байгаагаас хамааран өрхийн хэрэглээ, жижиглэнгийн худалдаа болон хөрөнгө оруулалт саарсантай холбоотойгоор 0.1%-иар буурна гэсэн хүлээлттэй байсныг давлаа.
Мөн тус улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Шинжээчид 10-р сарын АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI)-ийг 3.3% байхаар таамаглаж байсан боловч шатахууны үнийн уналтаас хамааран 3.2%-иар өссөн байна.
ХНС-аас инфляцийг 2 хувьд барих бодлоготой байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт ХНС-ийн дарга Жером Пауэлл мэдэгдэлдээ бодлогын хүүг одоогийн 5.25%-иас 5.50% хүртэл өсгөж болох талаар дурдсан. Уг мэдэгдлийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индекс болон фьючерс огцом өссөн бол ихэвчлэн үнэд урвуу хамааралтай байдаг засгийн газрын бондын өгөөж буурчээ.
Голлох индексүүдийн хөдөлгөөн:
Dow Jones 34,827.70 1.43%
S&P 500 4,495.70 1.91%
Nasdaq 14,094.38 2.37%
МХБ-ийн арилжааны тойм
2023.11.13-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 685,725 ширхэг хувьцаа 414,601,504 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 18,970 ширхэг нэгж эрх 4,932,438 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 170 ширхэг үнэт цаас 8,500,000 төгрөгөөр нийт 428,033,942 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Дархан зочид буудал ХК (MSE: DZG)-ийн хувьцаа 129.9 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
“Лэндмн ББСБ“ компанийн үндсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор нийт 5,000,000,000 (таван тэрбум) төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл буюу бонд гаргаж санхүүжилт татан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн ба тус бондыг биржийн бус зах зээл дээр гаргах ажээ.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616