- Novel's Newsletter
- Posts
- Газрын тосны ханш 4%-иар буурч, 7-р сарын сүүлчээс хойших хамгийн доод түвшиндээ хүрлээ
Газрын тосны ханш 4%-иар буурч, 7-р сарын сүүлчээс хойших хамгийн доод түвшиндээ хүрлээ
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Ам.долларын ханш чангарч байгаатай холбоотой газрын тосны ханш 4%-иар буурч, 7-р сарын сүүлчээс хойших хамгийн доод түвшиндээ хүрлээ. Үүнтэй холбоотойгоор ОПЕК-ийн экспорт багасах магадлал үүсээд байна.
10-р сарын 7-ны өдөр Хамас исламистууд Израиль руу дайрснаас хойш Brent Crude фьючерс баррель нь анх удаа 84 доллараас доош хаагдсан ба олон улсын түүхий эдийн зах зээл/Global benchmark/ дээр нэг баррель нефтийн үнэ 81.61 ам.доллар болж 3.57 ам.доллар буюу 4.2%-иар буурсан бол АНУ-ын баруун Техас нефтийн фьючерс / U.S. West Texas Intermediate crude / баррель нь 3.45 ам.доллар буюу 4.3%-иар буурч 77.37 ам.доллар болжээ.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
АНУ-ын 9 дүгээр сарын худалдааны тэнцэл -61.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх сараас 4.7 хувь өссөн үзүүлэлт боллоо. АНУ-ын хувьд гадаад худалдааны алдагдал өсч байгаа нь ам.долларын ханш чангарах хүлээлтийг үүсгэж байна. Тус улсын гадаад худалдааны алдагдал 2022 оны 5-р сард 109.8 тэрбум ам.доллар хүрэх үед ам.долларын индекс 104 ам.доллар хүрч 2 сарын хугацаанд 6 хувь өссөн байна.
МХБ-ийн арилжааны тойм
2023.11.07-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 445,967 ширхэг хувьцаа 136,514,576 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 6,939 ширхэг нэгж эрх 1,955,364 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 503 ширхэг үнэт цаас 50,300,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,783,148,800 төгрөгөөр, “Тавантолгой” ХК-ийн 627,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 370,862,908,416 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3250 тонн төмрийн хүдэр 929,504,550 төгрөгөөр нийт 380,764,331,706 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Силикат ХК (MSE: SIL)-ийн хувьцаа 27.6 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
“ХасБанк” ХК 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ТУЗ-ын хурлаар нэгж хувьцаанд ₮14.75-ийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ. Ногдол ашгийг Монголбанкнаас зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсан тохиолдолдолд хуваарилна.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616