- Novel's Newsletter
- Posts
- АНУ-ын засгийн газрын бондын өгөөж буурч алтны эрэлт нэмэгдлээ
АНУ-ын засгийн газрын бондын өгөөж буурч алтны эрэлт нэмэгдлээ
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Евро бүсийн 11-р сарын үйлдвэрлэлийн худалдан авалтын индекс өмнөх сараас 1.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
11-р сар 43.8 | Төсөөлөл 43.4 | 10-р сар 43.1
11-р сарын индексийн мэдээлэл гарсны дараах Евро бүсийн голлох индексүүдийн хөдөлгөөн:
DAX 15,994.73 0.23%
FTSE 100 7,483.58 0.19%
Euro Stoxx 50 4,361.45 0.22%
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
АНУ-ын ажилгүйдлын тэтгэмж хүсэгчдийн тоо таамаглалаас 7.1 хувиар бага гарч, мөн хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүг дахин өсгөхгүй хэмээн үзсэнээс үүдэн эдийн засаг тогтворжих хүлээлттэй байна.
Харин АНУ-ын засгийн газрын бондын өгөөж буурч байгаа нь алтны эрэлтийг нэмэгдүүлж байна.
Спот алт 0.4%-иар өсч, унц нь 1997.39 ам.доллар болсон бол АНУ-ын алтны фьючерсын ханш 0.3%-иар өсч 1998.60 ам.доллар болжээ.
МХБ-ийн арилжааны тойм
2023.11.23-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 993,296 ширхэг хувьцаа 342,422,567 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 11,584 ширхэг нэгж эрх 5,332,734 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 3 ширхэг үнэт цаас 297,000 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 30,002 ширхэг үнэт цаас 3,000,200,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 48,811 ширхэг үнэт цаас 436,858,450 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,930,329,600 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 64,858,264,064 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 975,596,556 төгрөгөөр нийт 78,549,300,971 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Хөвсгөл ХК (MSE: HVL)-ийн хувьцаа 96.17 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
Монголын ууган “Мост Финтек“ ХХК Улаанбаатар Үнэт Цаасны Биржид анхдагч зах зээлийн арилжаа /IPO/ хийх зөвшөөрлөө авлаа.
Улаанбаатар үнэт цаасны биржийн арилжааны цаг: 09:00-16:00
Та “Мост Финтек“ ХХК-ийн хувьцааг авахыг хүсвэл манай арилжааны брокерт хандана уу. Захиалга өгөх утас: 70121616
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616