- Novel's Newsletter
- Posts
- Apple компанийн хувьцааны ханш 3.6%-иар уналаа
Apple компанийн хувьцааны ханш 3.6%-иар уналаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
Их Британийн олон улсын банк Barclays-ийн шинжээчид Apple (NASDAQ:AAPL) компанийг урт хугацаанд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дэвшилтийн хувьд сул үр дүн үзүүлж байгаа хэмээн үзэж үнэлгээг нь дунд ангилалаас бага ангилал руу шилжүүлснээр Apple компанийн хувьцааны ханш 3.6%-иар уналаа.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
Хятад улсын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн дөрөвдүгээр улирлын тайлангаар XPeng (NYSE:XPEV) компани 60.2 мянган автомашин борлуулснаар 17%-ийн өсөлт үзүүлсэн бол Nio Inc.(NYSE:NIO) 50 мянга автомашин борлуулж 31%-ийн өсөлттэй байлаа. Харин Li Auto (NASDAQ:LI) 131.8 мянган автомшин борлуулж 182%-ийн өсөлт үзүүллээ.
Тус компаниудын хувьцааны ханшийн хөдөлгөөн:
XPeng (NYSE: XPEV) $14.04 3.8%
Nio (NYSE: NIO) $8.42 7.2%
Li Auto (NASDAQ: LI) $34.59 7.6%
МХБ-ийн арилжааны тойм
2024.01.02-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 666,304 ширхэг хувьцаа 212,157,684 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 48,463 ширхэг нэгж эрх 7,966,681 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 163 ширхэг үнэт цаас 16,230,500 төгрөгөөр нийт 236,354,865 төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Эрдэнэс сольюшинс ХК (MSE: AMT)-ийн хувьцаа 11.4 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 11.6 хувь өссөн байна.
Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй "Дорнод авто зам" ХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 74,922 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Таны мэдлэгт…
Хөрөнгө оруулалт хийхдээ юуг анхаарах вэ?
Хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлох
Хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох
Хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдлийг тодорхойлох
Хөрөнгө оруулалтаа тараан байршуулах
Арилжаанд хэрхэн оролцох вэ?
Бидэнтэй холбогдох:
☎️70121616