• Novel's Newsletter
  • Posts
  • Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч XPeng дотооддоо улам өргөжсөөр байна

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч XPeng дотооддоо улам өргөжсөөр байна

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

Хятад улсын цахилгаан автомашин үйлдвэрлэгч XPeng (NYSE:XPEV) компани өнгөрсөн Баасан гарагт дотоодын 27 хотод “Цахилгаан автомашины жолоочийн туслах систем” /XNGP Advanced Driver Assistance System (ADAS)/-ээ танилцуулснаар хувьцааны ханш нь 2.24%-иар өслөө. Уг систем нь хэрэглэгчдэд илүү бага зардлаар аюулгүй байдлыг хангах шийдэл ажээ. Мөн XPeng компани нь 2024 онд Хятадын 200 гаруй хотод өргөжин ажиллахаа мэдэгдсэнээр Хятадын анхны ADAS системыг орон даяар нэвтрүүлсэн компани болох юм.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

АНУ-ын газрын тос болон газ үйлдвэрлэгч Lafayette Energy Corp (LEC) компани АНУ-ын Үнэт цаасны хороонд 5 сая ам.долларыг татан төвлөрүүлэх IPO зөвшөөрлөө хүсчээ. Тус компани нь өнгөрсөн оны гуравдугаар сард 76 сая ам.долларын зах зээлийн үнэлгээтэйгээр 7 сая ам.долларыг татан төвлөрүүлэх IPO зөвшөөрлөө хүссэн ч наймдугаар сард хүсэлтээ буцаан татаад байсан билээ. Lafayette Energy Corp (LEC) нь 1,200,000 ширхэг хувьцааг нэгж хувьцааг нь $4-$6-оор хөрөнгө оруулагчдад санал болгох ажээ.

МХБ-ийн арилжааны тойм

2023.12.28-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 2,134,692 ширхэг хувьцаа 1,639,133,183 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 51,699 ширхэг нэгж эрх 10,558,974 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 71 ширхэг үнэт цаас 7,065,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 1,437,539 ширхэг үнэт цаас 1,454,414,702 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Тавантолгой” ХК-ийн 960,000 тонн баяжуулсан коксжих нүүрс 567,658,872,288 төгрөгөөр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 6,300 тонн төмрийн баяжмал 1,718,987,760 төгрөгөөр нийт 572,489,031,907 төгрөгөөр арилжаа хийгдсэн байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Хот девелопмент ХК (MSE: SDT)-ийн хувьцаа 92 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасны дагуу түүнийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 51 тоот тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Таны мэдлэгт…

Хөрөнгө оруулалт хийхдээ юуг анхаарах вэ?

  • Хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдлийг тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтаа тараан байршуулах

Арилжаанд хэрхэн оролцох вэ?

Бидэнтэй холбогдох:

☎️70121616