- Novel's Newsletter
- Posts
- АНУ-ын худалдааны тэнцэл 89.8 тэрбумын алдагдалтай гарлаа
АНУ-ын худалдааны тэнцэл 89.8 тэрбумын алдагдалтай гарлаа
Хөрөнгийн Зах Зээлийн Тойм
BREAKING NEWS🔥
АНУ-ын гуравдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үнийн индекс болон 10 дугаар сарын худалдааны тэнцлийн мэдээ гарлаа. Гуравдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үнийн индекс өнгөрсөн улирлаас 105 хувь өссөн буюу 3.5 хувьтай гарсан бол худалдааны тэнцэл 89.8 тэрбумын алдагдалтай гарчээ. Уг мэдэгдлүүд гарсны дараах АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүдийн хөдөлгөөн:
Dollar Index 102.734 (0.04%)
Dow Jones 35,430.42 (0.04%)
S&P 500 4,550.58 (0.09%)
Nasdaq 14,258.49 (0.16%)
Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ
БНХАУ-ын худалдан авалтын индекс өмнөх сараас 2.5 хувь буурсан үзүүлэлттэй гарсан бол үйлдвэрлэлийн бус худалдан авалтын индекс өмнөх сараас мөн 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох Хятад улсын хувьд Корона вирусын тархалт гарснаас хойш эдийн засаг удааширч өнгөрсөн сард дефляцид орсноо зарлан, засгийн газраас эдийн засгийг дэмжих олон хөтөлбөрүүд хэрэгжүүлж, 1 их наяд юанийн засгийн газрын бонд гаргахаа хүртэл мэдэгдээд байгаа билээ.
БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүдийн хөдөлгөөн:
Shanghai Shenzhen CSI 300 3,500.77 (0.36%)
Shanghai Composite 3,027.75 (0.20%)
Hang Seng 17,066.00 (0.40%)
МХБ-ийн арилжааны тойм
2023.11.29-ний Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 784,983 ширхэг хувьцаа 154,538,292 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 5,349 ширхэг нэгж эрх 1,268,776 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 2,000 ширхэг үнэт цаас 200,000,000 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 132 ширхэг үнэт цаас 13,198,440 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 48135 ширхэг үнэт цаас 308,064,000 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,821,795,840 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 3,300 тонн төмрийн хүдэр 997,256,832 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 128,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 66,637,635,584 нийт 77,133,757,764 төгрөгөөр арилжигдсан байна.
Өнөөдрийн онцлох хувьцаа: Гурил тэжээл Булган ХК (MSE: GTJ)-ийн хувьцаа 776 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ТУЗ-ийн тогтоолоор Өндөрхаан ХК-ийн нийт гаргасан энгийн хувьцаанаас 36,472 ширхэг хувьцааг нэгж хувьцааг нь 10,660 төгрөгөөр худалдан авах санал гаргажээ.
Таны мэдлэгт…
"Новел Инвестмент ҮЦК"-аас хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
-Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-Арилжаанд хэрхэн оролцох вэ?
-Арилжаанд ороход анхаарах зүйлс гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулагдахаар боллоо. Та сургалтад хамрагдсанааар хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтыг авахаас гадна дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүдийг сонсож, амжилттай хөрөнгө оруулалт хийж эхлэх бүхий л мэдээллүүдийг авах боломжтой.
2023 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 18:30 цагаас
УБ, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Новел Группийн байр, 2 давхар
Сургалтанд бүртгүүлэх:
https://forms.gle/XT54YNqm9PxZavmn7
Бидэнтэй холбогдох:
☎️70121616