• Novel's Newsletter
  • Posts
  • МХБ-ээр хийгдэх хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны шимтгэл 0.3 хувь болно

МХБ-ээр хийгдэх хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны шимтгэл 0.3 хувь болно

Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

BREAKING NEWS🔥

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Монголын хөрөнгийн биржийн “Арилжааны журам”-д шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай нэмэлт өөрчлөлт оруулснаар 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр хийгдэх хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны үнийн дүнгээс үл хамааран 0.3 хувиар шимтгэл тооцож эхлэхээр боллоо.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Өнгөрсөн долоо хоногт Иран улстай нэгдсэн Йемений Хути бүлэглэл Улаан тэнгис дэх газрын тосны тээвэрлэлтийн хөлөг онгоцууд руу халдсанаар бүс нутаг дахь тээвэрлэлт тасалдаж нийлүүлэлт буурах эрсдэл нэмэгдсэнээр газрын тосны ханш олон улсын түүхий эдийн зах зээл дээр өслөө.

 Crude Oil WTI 73.84 0.38% 

 Brent Oil 79.11 0.39%

МХБ-ийн арилжааны тойм

2023.12.25-ны Монголын Хөрөнгийн Биржийн I, II, III ангиллын нийт 1,568,894 ширхэг хувьцаа 1,652,745,236 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 8,715 ширхэг нэгж эрх 2,874,30 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 236 ширхэг үнэт цаас 23,582,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 4,141,254 ширхэг үнэт цаас 4,974,856,128 төгрөгөөр, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,138,833,920 төгрөгөөр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 12,600 тонн төмрийн баяжмал 3,442,561,920 төгрөгөөр нийт 18,235,453,508 төгрөгөөр арилжаа хийгдсэн байна.

Өнөөдрийн онцлох хувьцаа: Авто импекс ХК (MSE: AOI)-ийн хувьцаа 1,552 төгрөг дээр хаалтаа хийсэн бөгөөд өмнөх өдрийн ханшаас 15 хувь өссөн байна.

  • АПУ” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор компанийн 100 жилийн ойг угтан 1,206,810 ширхэг халаасны хувьцааг дахин гаргах замаар АПУ ХК болон түүний охин компаниудын нийт ажилтнуудыг урамшуулж, хаалттай хүрээнд эзэмшүүлэхээр шийджээ.

Таны мэдлэгт…

Хөрөнгө оруулалт хийхдээ юуг анхаарах вэ?

  • Хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдлийг тодорхойлох

  • Хөрөнгө оруулалтаа тараан байршуулах

Арилжаанд хэрхэн оролцох вэ?

Бидэнтэй холбогдох:

☎️70121616